НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ
“Erdene Resource Development” 13.1 сая канад долларын алдагдалтай ажиллажээ

“Erdene Resource Development” компани өнгөрөгч 2020 онд 13.1 сая канад долларын алдагдалтай ажиллажээ. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани саяхан 2020 оны санхүүгийн тайлангаа танилцуулсан юм.
Тус компани “Баян хөндий” алт олборлох төслийг эхлүүлээд буй. Хамгийн сүүлд боловсруулсан нарийвчилсан ТЭЗҮ-ээр тус ордод тонн чулуулаг тутамд 3.71 грамм алтны дундаж агуулга байгаа нь илэрсэн.
Өнгөрөгч онд “Erdene Resource Development” компани өнгөрөгч онд “Алтан нар” төслийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан. Мөн “Leader Expoloration” компанийг худалдаж авснаар “Улаан” төслийг мөн 100 хувь эзэмшдэг болсон юм.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.