ЭДИЙН ЗАСАГ

Зарим орнуудад вакцинжуулалт удааширснаар газрын тосны үнэ унаж байна

Гуравдугаар сарын 23-ны 11.10 цагийн байдлаар “Brent” маркийн газрын тосны үнэ баррель тутамдаа 63.87 ам.доллар байна. Энэ нь 19-ний өдрийнхөөс нэг орчим доллароор унасан үзүүлэлт юм.

ДЭМБ хэд хэдэн вакциныг баталгаажуулж, улс орнууд иргэдээ дархлаажуулж эхэлснээр эдийн засагт сэргэлт ажиглагдаж, газрын тосны үнэ өсөөд байсан юм. Гэвч өнгөрсөн долоо хоногт зарим орнуудад вакцинжуулалтын үйл явц саатсан нь газрын тосны үнэд нөлөөлжээ.

Тухайлбал гуравдугаар сарын 11-нд 70 орчим доллар байсан “Brent” маркийн газрын тос 18-ны өдөр 63 ам.доллар луу буусан юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button