УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ
Б.Жавхлан: Энэ эрчээрээ явбал гурван сарын дотор 3 хувийн хүүтэй зээлийг олгож дуусна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар ажлын байрыг хадгалах 3 хувийн хүүтэй зээл олголтын явцтай танилцаж, ХААН банк дээр ажиллалаа.
Энэ үеэр Сангийн сайд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Уг зээлийн хүрээнд бид 2 их наяд төгрөг гаргана. Зээл олгож эхлээд 21 хоног болж байна. Одоогоор 73 тэрбум төгрөгийг 500 гаруй ААН-үүдэд хүргээд байна. Энэ эрчээрээ явбал гурван сарын дотор зээлээ бүрэн олгож дуусна гэж тооцож байна. Бичил бизнес эрхэлдэг 15 мянган иргэн, 4-5 мянган ААН-ид энэ зээл очно гэж харж байгаа.
Шалгуурын хувьд төрийн зүгээс тавьж буй ганцхан шалгуур нь НӨАТ төлөгч байх. НӨАТ төлөгч болж чадаагүй байсан ч зээл хүсэхийнхээ өмнөх өдөр нь бүртгүүлээд орох боломжтой” гэлээ.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.