ЭДИЙН ЗАСАГ

“Brent”, “WTI” маркийн газрын тосны ханшийн зөрүү 4 ам.долларт хүрлээ

Зарим улс орнуудад вакцинжуулалтын үйл явц саарсантай холбоотой газрын тосны нөөц үүсэж, үнэ нь унаад байсан. Тодруулбал гуравдугаар сарын 11-нд 70 орчим ам.долларын ханштай байсан “Brent” маркийн газрын тос 23-нд 60.8 руу унасан юм.

Тэгвэл энэ сарын 23-ны огцом уналтаас хойш ханш эргээд сэргэх хандлага ажиглагдаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус маркийн газрын тос баррель тутамдаа 64.25 ам.доллар байна. Харин “WTI” маркийн газрын тос ханшийн хувьд огцом зөрүүтэй буюу 60.74 ам.доллар байгаа юм.

“Brent” тосны ханшийг Лондонгийн түүхий эдийн бирж дээр тогтоодог. Харин “WTI”-ийг АНУ-ын Техас мужаас олборлодог ба Чикаго дахь бирж дээр арилжаалдаг ялгаатай.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button