Нийгмийн

Л.Оюун-Эрдэнэ: IV сарын 10-25 хүртэл хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа

Засгийн газар хуралдаж, хөл хорио тогтоох талаар хэлэлцлээ.

Хурлын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр” Цар тахлыг даван туулах цорын ганц арга бол вакцинжуулалт. Тиймээс 4,5-р сарыг дархлаажуулалтын сар болгосон. Энэ нь үр дүнд хүрч байна. Тиймээс цаашлаад улам эрчимжүүлэх зайлшгүй шаардлага байна. Вакцинжуулалтын хэлэлцээрүүд амжилттай болж дууссан. Одоо татан авах цаг хугацааны ажил үлдсэн. Амаргүй ажил юм. Хоёр тун хийж байгаа. Түүнчлэн бөөнөөр нь вакцин татах боломжгүй. Мөн улс орнууд эхлээд дотоодын хэрэгцээгээ хангахаар экспортоо хязгаарласан. Гэхдээ бид долдугаар сарын 01 гэхэд иргэдээ хамруулж дуусна. Израйл улс халвар хамгааллын дэглэмээ яс барьж вакцинжуулалтаа хийж чадсан. Жишиг улс болсон. Монголчууд бид энэ замаар нь явах ёстой. Тиймээс Израйтай адилхан иргэдээ хамгаалахын тулд хөл хорихоор шийдсэн. Тиймээс УОК-оос гаргасан шийдвэрийг Засгийн газар дэмжиж, 04.10-04.25-ны хооронд 15 хоногийн хугацаанд улаан түвшинд шилжүүлж, хатуу хөл хорио тогтоож байна” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Шударга иргэн
Шударга иргэн

Яаж ч байсан хөл хорихгүй гээд байсан яасан бэ? Энэ Хүүк ба түүний нөхдөд нэг амьдралаараа тоглуулж байнааа. Дахиад хичнээн айл үгүйрэн ядуурч дампуурах болоо.

зочин
зочин

зөв зөв. хэлээд сануулаад байхад тоохгүй байгаа юм чинь хөл хорихоос яахав. Бас нэг биш хоёр гурваараа нас барж эхэллээ

хүннү
хүннү

Зөв. Хорихоос өөр аргагүй байдлыг иргэд өөрснөө үүсэгсэн. Бүр хатуу хөл хорь! Эртхэн ингэх байсан юм, маш их хугацаа алдлаа 20 орчим хүнийхээ амиар хөл хорио тогтоож байна. Халдвартай хүний тоо өдөрт 500-с буухаа байлаа. Одоо бүх зүйл иргэдээс хамаарна. Ямар ухамсартайгаа харуулах болж дээ. 300 мянгыг нь авчаад тэнээд байв даа.

Холбоотой мэдээ

Back to top button