ЭДИЙН ЗАСАГ
Рио ба Туркоиз: Далд уурхайн нэмэгдэл санхүүжилтийг 2.3-аас 1.4 тэрбум ам.доллар болгож буулгана

“Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг “Туркоиз Хилл Ресурс” компани Рио Тинто групптэй хэлэлцээрт хүрсэн талаараа мэдээлжээ. Тодруулбал, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын нэмэгдэл санхүүжилтийг хэрхэн босгох төлөвлөгөөгөө тогтжээ.
Рио Тинто групп далд уурхай ашиглалтад орох хугацаа хойшилж, зардал нэмэгдэхээр болсон тухай мэдээлснээр тэдний маргаан эхэлсэн. Өөрөөр хэлбэл анх гэрээлснээс илүү санхүүжилт шаардлагатай болсон тул үүнийг хэрхэн босгох тал дээр хэлэлцээр хийсээр ирсэн. Нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй байсан тул тэд уг асуудлаар Арбитрын шүүхэд хандаад байгаа билээ.
Тэгвэл тэдний тохиролцоонд хүрсэн санхүүжилтийн шинэ төлөвлөгөөгөөр:
- Нэмэгдэл санхүүжилтийн хэмжээг 1.4 тэрбум ам.доллар болгож бууруулах /2.3 тэрбум шаардлагатай гэж Рио Тинто мэдэгдээд буй/
- 500 сая ам.долларыг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас зээлэхээр болсон байна.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.