Нийгмийн

Ерөнхийлөгч Х.Баттулга: МАН-ыг ТАРААХ ЗАХИРАМЖИЙГ УДШ-д хүргүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордон дотроос мэдэгдэл хийлээ. Энэ үеэрээ МАН-ыг тараах захирамж гаргаж, Улсын дээд шүүхэд хүргүүлэх тухайгаа зарлалаа.

Тэрбээр өнгөрсөн баасан гарагт болсон ҮХЦ-ийн Дунд суулын хуралдааны дүгнэлтийг хууль бус хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. Мөн цаашлаад МАН-ыг цаашид цэрэгжсэн үйл ажиллагаа явуулж ч мэдэх эрсдэлтэй байна гэж цохон тэмдэглээд, тарах нөхцөл бүрдсэн байгааг тогтоон захирамжилсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН ЗАХИРАМЖ БҮРЭН ЭХЭЭРЭЭ:

“Нэг. Төрийн эрх баригч Монгол ардын нам нь улс төрийн намын үйл ажиллагаанд чанд мөрдөгдөх “төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх” Үндсэн хуулийн шаардлагыг зөрчиж, Үндсэн хуулиар тогтоосон засаг төрийн тогтолцоог нам төрийн тогтолцоонд зүй бусаар шилжүүлж, Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах үүргийн өмнө гагцхүү төрийн хуулинд захирагдаж, хараат бусаар ажиллах ёстой төрийн байгууллагуудын үүрэг, зорилгыг гажуудуулж, Монгол ардын намын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хууль зөрчин биелүүлдэг дуулгавартай бүтэц болгон хувиргаж, Монгол ардын намын эгэл жирийн гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшлийн эсрэг, хуульт ёсыг устгасан, Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн улмаар орон нутаг дахь намын удирдлага болон орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг даргыг цэрэгжүүлсэн зэрэг  Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулах болсон тул Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Гучин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3, 4, 6 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын “Дотоодын аюулгүй байдал” гэсэн 3.3 дахь хэсгийн “Хүний эрх, эрх чөлөөг хангаж, үндсэн хуульт байгууллыг бататгаж, хууль дээдлэх ёс, Монгол төрийн залгамж чанар, үндэсний эв нэгдлийг сахин дээдэлж, төрийн удирдлагыг бэхжүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, чөлөөт хэвлэл мэдээллийн төлөвшлийг дэмжиж, нийгмийн дэг журам, тогтвортой байдлыг хангах нь дотоод аюулгүй байдлын үндэс мөн” гэснийг болон уг үзэл баримтлалын 3.3.1, 3.3.1.1, 3.3.1.3, 3.3.1.6, 3.3.3.3, 3.3.3.4, 3.3.4.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон хэрэгжүүлж, Монгол ардын намыг тараах нөхцөл бүрдсэнийг  тогтоон захирамжилсугай.

Хоёр. Монгол ардын намын үйл ажиллагаанд Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйл, мөн хуулийн 23 дугаар зүйлд тус тус заасан “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх болон цэрэгжсэн намын хэлбэрт шилжсэн” дараах үйл баримт тогтоогдож байгааг Монголын ард түмэнд зарласугай. Үүнд:

  1. Монгол ардын намын зүй бус, хууль бус дарангуйлал нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний гол баталгаа, хамгаалалт болсон Монгол Улсын Үндсэн хуулийг эрсдэлд оруулж, Монгол Улсын ардчилалд болон Монголын ард түмэн, үндэстний аюулгүй байдалд ноцтой аюул учрууллаа. Гагцхүү Үндсэн хуульд захирагдаж, хэнээс ч хараат бусаар Үндсэн хуулийг манаж, чандлан сахиулах учиртай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй болголоо.
  2. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг орон даяар зохион байгуулж хангах үндсэн үүрэгтэй Монгол Улсын Засгийн газар Монгол ардын намын шийдвэрээр нэг өдрийн дотор огцорлоо.
  3. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн Монгол ардын намын зөвшөөрөлгүйгээр чиг үүргээ, тухайлбал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаа хийж чадахгүй боллоо. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2021 он гарснаас хойш нэг ч удаа хуралдаж чадсангүй.
  4. Монгол ардын намын удирдлага Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байхдаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Улсын бүртгэлийн ерөнхий газрынхаа зүй бус шийдвэрээр ард түмний төр эрх барих эрхийн үндсэн дээр бүрэлдсэн парламент дахь сөрөг хүчин, Ардчилсан намыг хагалан бутаргаж, үндэсний эв нэгдлийг бусниулах үйл ажиллагааг явууллаа.
  5. Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж, орон нутгийн намын дарга, удирдлагыг нь орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг дарга болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Цэргийн штабын үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулж цэрэгжсэн намын бүтцийг бий болголоо. Цаашид энэ нам, бүтцээрээ дамжуулан цэргийн үйл ажиллагаа явуулж мэдэх эрсдэл ч тулгарч байна.
  6. Монгол ардын намын улс төрийн зорилготой үйл ажиллагаа нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн удирдлага, үүрэг хариуцлагын тогтолцоог бүрэн гажуудууллаа. Дэлхийн нийтийг хамарсан короновируст халдвар (COVID-19)-ын цар тахалыг удаа дараа улс төрийн зорилгодоо ашиглаж байна.

Гурав. Монголчууд бид нэг эх орон, нэгдмэл төртэй, түүхт ард түмэн гэдгийг гүнээ ухамсарлаж, үндэстнийхээ язгуур ашиг сонирхлыг эрхэмлэн, үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхөө төлөө аливааг эргэцүүлэн тунгааж, элдэв өдөөн хатгалга, нөлөөллөөс ангид байж гагцхүү улс орныхоо аюулгүй байдал, хөгжлийг санан хичээхийг Монгол ардын намын эгэл жирийн гишүүдэд уриалсугай.

Дөрөв. Төрийн эрх баригч намын зүй бус дарангуйллыг таслан зогсоож буй энэхүү түүхэн үйл хэрэгт хариуцлагатай, нухацтай хандаж, Үндсэн хуулиа дээдлэн хамгаалж, гагцхүү хуульд захирагдан ажиллахыг төрийн нийт албан хаагчдад сануулсугай.

Тав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэр, үйл ажиллагаанд улс орныхоо язгуур ашиг сонирхлын үүднээс хандаж, үндэсний эв нэгдлийг сахин хамгаалахыг нийт ард түмэндээ уриалсугай.

Зургаа. Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал тогтвортой, хариуцлагатай ажиллаж, Улсын Их Хурлын гишүүн бүр ард түмний элч байж, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүргээ нэр төртэйгээр биечлэн хариуцахыг сануулсугай.

Долоо. Монгол ардын намыг тараах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжийг Монгол Улсын дээд шүүхэд хүргүүлсүгэй”

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хуцөө чи жонхуу

ДО
ДО

Энэ 1 ичмээр гар ичиж үзээсэй

Ёс зүй
Ёс зүй

Хулгайч л хамгийн ихээр хулгайчийг бариарай гэж хашгирдаг гэсэн. Энэ хүн тэвдэхдээ хүн алж ч мэдэх нь ээ Түргэн зайлуулахгүй бол болохоо байлаа.

Ёс зүй
Ёс зүй

Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгч болж байна аа даа, энэ хүн

зочин
зочин

Энэ новш зайлбал таарна.
ҮХЦ хуулийн дагуу ажиллажээ. Луйварчин одоо төмөр зам барина гэж идсэн 280 сая доллараа төлөх цаг ойртож байна. даа.

Зочин
Зочин

Жонхуу ч гэж ямар ч утгагүй хоч юм. Бодвол эсрэг тал нь зохиосон байхдаа. Хахаха. Яахаараа ч жонхуу болдог юм. Утгагүй юм.

Зочин
Зочин

Манай ерөнхийлөгч 4 жил дураараа, зоргоороо ажилласан.

Зочин
Зочин

Цагаандаа гарлаа даа цайчихсан луйварчин. Шорон ойрхон, шон дэргэд харагдаад хэцүү л байгаа байлгүй дээ

Зочин
Зочин

Ёстой нүдээ олсон шийдвэр гаргажээ. ДААНЧ нөгөө малууд нь яг тарж харагдаач гэх байх лдаа.

Zochin
Zochin

Harin tehh. Ami temtsej baih shig. Covid 19 ntr bol end pad alga. Ooroo uldhiin tuld ulsaa ch zarahad belen baih shig bn. Ayagui bol onts baidal zarlaj songuuli yavuulahgui geh bii. Yaj ch medheer bolloo

Unshigch
Unshigch

Aav shig mini uran buteelch baisan hun gej hundleed baisan chini shal teneg amitan baisan yum baina. Alban tushaald hucheer hureh gej baina teneg

Зочин
Зочин

Энэ нэг боловсролгүй тэнэг бөхийг хараарай та минь ээ Ийм еөк хүн бж болох уу Энэ хүний импичментийг даруй авч хэлэлцмээр юм

Зочин
Зочин

Н.Энхбаяр дээшээ

Уншигч
Уншигч

Энэ хүн одоо монгол улсын ерөнхийлөгч гэдгээ мэддэггүй юм болов уу. Яагаад улс орноо үймүүлж бусниулах арга хайгаад байгаа юм бол. Би лав санаатай ингээд байна уу гэж бодогдох боллоо. Ардчилсан намыг бүтэн самарсан. Одоо арай гайгүй эв нэгдэлтэй байгаа ардын намыг бусниулж улс орноо эзэнгүй үймээн самуунтай болгох энэ хүний зорилго юм болов уу. Яагаад ийм сонин зан гаргаад байгаа юм болоо. Ерөнхийлөгч хүн хамгийн түрүүнд улс орныхоо эв нэгдэл тайван амгаланг эрхэмлэж түүнд харин санаа тавьж явмаар юм. Харин ч эсрэгээрээ тэнэгтээд байдаг. Ямар нэгэн гадны нөлөө ороод байна уу.

Зочин
Зочин

Ёстой гоё. Их давраад байсан юм бүр. Монголын хөрснөөс арчих хэрэгтэй шүү. Ядуурал дээд цэгтээ хүрчлээ. МАН гэж байгаад ч хэрэггүй. Намуудыг тараа

Зочин
Зочин

Тэнэглэлд хяязгаар үгүй

shine ue
shine ue

butgii huts ard tumnii songoltiig muu lalr taraah uu

Unshigch
Unshigch

Argagui bolovsrolgui l haragdaj baina . Nam yamar daranguilal togtooh geed baina. Ardchilal nereer Mongoliin buteesen buhniig ugui hiij tureesiin languu bolgoson ardchilsan nam harin ulsiin umchiig luivardsan yum bishu ajilguidel yaduurliin eh uurhaig tavisan humuus ed nar

АРД
АРД

Сонгууль хурдан болж чих сэтгэлээ амраах юмсан

Uugan.od
Uugan.od

Mongoliig horloson hagalan butargagch ev negdliig sahidaggui nuhriig zogsooh heregtei bmaar ingeed l haraad suuj bolohgui shu

Зочин
Зочин

МАНАН БҮРЭН УТГААРАА ЗАЙЛЖ БАЙЖ МОНГОЛ УЛС ХӨГЖИНӨ ЗӨВ ДЭМЖИЖ БНА АН МАН МОНГОЛД ХЭРЭГГҮЙ

Зөв
Зөв

Нам биш, улс төрийн үзэл баримтлал байхгүй, зөвхөн эдийн засгийн эрх мэдлийн ашиг сонирхлоор нэгдсэн, мафижсан бүтцийг задлах нь зөв.

зочин
зочин

Ёстой зөв шийдвэр бна.Дан хулгайчдаас бүрдсэн энэ нам одоо насныхан нь тоо болсон.Арай л дэндүү эрх мэдлийг өөртөө төвлүүрөөд бна.Тараааа энэ мафын бүлгийг

Зочин
Зочин

Бүхнийг гартаа авах гэж МАН зүтгэх болжээ. Нэг намын дарангуйлал цэргийн дарангуйлал адил шүү.МАН 1990 оноос өмнө 36000 иргэнээ өчиггүй буудсан бол МЬЯНМАРТ цэргийнхэн ард иргэдээ өчиггүй буудаж байна. Адил байгаа биз.Аль 1990 онд тараах байсан юм.

хит Бух жанжин
хит Бух жанжин

За одоо энэ мэтийн ардчилал гэдэг хятадаас захиалсан зориудын үймээн самуунаар Монголыг сүйрүүлсэн ардчилагч нэртэй золбин хулгайчуудыг устгаж улс орноо аврах цаг болсон шүү. Хүрэлсүх минь эр хүн шиг үхээрийн ардчилагчдыг, сонгуульд ардчилсан намд саналаа өгдөг боловсролгүй золбин ажилгүй, хулгайчуудтай нь олж илрүүлээд даруйхан бүгдийг нь устгаж улс орноо аврах цаг болж шүү дээ. Хурдан элбэгдорж тэргүүтэй хятадын эрлийзүүдийг барьж шууд цаазал.

Зочин
Зочин

Бүхнийг гартаа авах гэж МАН зүтгэх болжээ. Нэг намын дарангуйлал цэргийн дарангуйлал адил шүү.МАН 1990 оноос өмнө 36000 иргэнээ өчиггүй буудсан бол МЬЯНМАРТ цэргийнхэн ард иргэдээ өчиггүй буудаж байна. Адил байгаа биз.Аль 1990 онд тараах байсан юм.Одоо гарт төвлөрүүлэхгүйн тулд хувьсгал хийх цаг болжээ

зочин
зочин

Энэ ёстой ичиж үхмээр дамшиг шүү, хууль гэж юу байдгийг мэдэх үү энэ Женко? Олон улсад Монголын нэрийг ч ёстой шавартай хутгаж байна даа энэ нөхөр. Өөрийнх нь талаар олон улсад юу гэж яригдаж байгааг энэ хүн ойлгодог ч үгүй юм шигээ.

Сонгогч
Сонгогч

Цар тахал газар авч ард иргэдээ хэрхэн хамгаалах вэ Вакцины асуудал юу болж байгаа болоо.Аж ахуйн нэгжүүдийг яаж тогтвортой ажиллуулах вэ. Ард түмнээ ямар аргаар өлсгөхгүй амгалан тайван эрүүл саруул байлгах вэ. Хаврын тариалалтыг хугацаанд нь хийхгүй бол намар юугаа идэх вэ.энэ тэр гээд монгоын эцэг болсон хүн олон олон зүйлд санаа зовмоор юм. Гэтэл нам тараана гэж уурлаад цэрэг мэрэг яриад жанжин штабын даргатай уулзаад буруу тийшээ яваад байгааг нь засч залуурддаг зөвлөх туслах нь байна уу.ҮХЦ -ийн гишүүд бодвол хуулийн дагуу шийдвэр гаргасан байлгүй дээ. Сайн бодооройдоо ерөнхийлөгч минь

Холбоотой мэдээ

Back to top button