Гуравдугаар сард Оюу толгой уурхайн үйл ажиллагаа хоёр долоо хоног зогсжээ

Дотоодод шинэ коронавируст халдварын тохиолдол ихээр нэмэгдэх болсонтой холбогдуулан БНХАУ-ын талаас хилийн боомтуудын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод буй. Энэ хүрээнд Оюу толгой уурхайн зэсийн баяжмал урд хөрш рүү экспортод гарахаа болиод байгаа талаар Туркоиз Хилл Ресурс компани мэдэгдэж байсан. Зэсийн баяжмалын экспорт гуравдугаар сарын 30-нд зогссон юм.
Тэгвэл энэ сарын 15-ны өдрөөс эхлэн өдөрт 32 автомашин Оюу толгойн зэсийн баяжмалыг зөөж буй талаар бид өчигдөр мэдээлсэн билээ. Энэ тухай Туркоиз Хилл Ресурс компаниас мөн мэдэгдэл гаргасан байна. Үүндээ цаашид хилээр гарах зэсийн баяжмалын хэмжээг нэмэгдүүлэх боломжит гарцуудыг эрэлхийлж байгаа хэмээжээ. Мөн гуравдугаар сард уурхайн үйл ажиллагаа хоёр долоо хоног бүтэн зогссон гэдгийг дурдаж өгчээ. Учир нь Оюу толгой компанид коронавирусийн нэг тохиолдол бүртгэгдсэн юм.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дотроосоо халдвар гарсаныгаа зарлаачээ