ЭДИЙН ЗАСАГ
Бизнес итгэл: Хүлээлт өөдрөг ч барилгын салбар ажилчдаа 25 хувиар алдах тооцоолол байна
МҮХАҮТ-аас 2020 оны бизнес итгэлийн индексийг танилцуулаад байна. Энд дурдсанаар өнгөрөгч онд коронавируст халдвар дэгдсэнтэй холбогдуулан бизнес итгэлийн индекс 0.3 орчим нэгжээр буурчээ.
Гэвч 2021 онд бизнесийн орчин сайжрах хүлээлт 43 хувьтай байна. Тэр дундаа үйлдвэрлэл, ХАА-н салбарыг сэргэнэ гэдэг итгэл өндөр байгаа бол барилгын салбар уналтад орно гэсэн хүлээлттэй байна.
Тухайлбал 2021 оны хоёрдугаар улиралд барилгын салбарын ажилчид 25 хувиар буурах урьдчилсан тооцоолол гарчээ. Харин үйлдвэрлэл, ХАА-н салбар дахь ажилчдын тоо харгалзан 17 ба 14 хувиар буурах хүлээлт байгаа аж.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.