НИЙГЭМ

Сонгуулийн ерөнхий хороо АН-ын асуудлаар шуурхай хуралдаан зарлажээ

Сонгуулийн ерөнхий хорооны албан мэдээлэл:

Монгол Улсын Их Хуралд суудалтай нам, эвсэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулж, нэр дэвшигчийнхээ баримт бичгийг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх хуульд заасан хугацаа өнөөдрөөр дуусна.

Сонгуулийн ерөнхий хороо Монгол Ардын Намаас нэрийг нь дэвшүүлсэн Ухнаагийн Хүрэлсүх, “Зөв хүн-электорат” эвслээс нэр дэвшүүлсэн Дангаасүрэнгийн Энхбат нарын баримт бичгийг хүлээн авлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ.”, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Монгол Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсхүл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй” гэж хуульчилсан. Иймд Сонгуулийн ерөнхий хороо дээрх хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралд суудалтай нам, эвслээс тус бүр зөвхөн нэг нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авна.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хуралд суудал бүхий Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх бүрэн эрхэд хүндэтгэлтэй хандаж байна. Гэвч Улсын Их Хуралд суудал бүхий намын хувьд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийнхээ сонгох эрхэд хүндэтгэлтэй хандаж, “нэг хүнийг нэр дэвшүүлэх” хуулийн шаардлагад нийцүүлэн намд үүссэн асуудлаа шийдвэрлэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу 5 дугаар сарын 05-ны өдөрт багтаан зөвхөн нэг нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхийг мэдэгдэн хоёр талаас ирүүлсэн баримт бичгийг хүлээн аваагүй болно.

Үүнтэй холбоотойгоор болон бусад асуудлаар Сонгуулийн Ерөнхий Хороо шуурхай хуралдаан зарлаад байна.

2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

2 - ууланг нь хас .

хуульч
хуульч

Улсын дээд шүүхийн бүртгэлийг үндэслэн бүртгэх нь хуульд нийцнэ

Зочин
Зочин

Ажлаа хуулийн дагуу хийдэггүй, аливаа асуудалд эрх баригчдын гар хөл болж , ашиг хонжоо харж ханддаг АВИЛГАЧИН, ХАХУУЛЬЧИН, ИЛЖИРСЭН , ЯЛЗАРСАН хууль шүүхийнхэн түүний дотор МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН буруу штээ. Иймхэн асуудлыг хуулийн дагуу аль эрт шийдээд улс төрийн намууд болон төрийн институцуудын хооронд хэрүүл маргаангүй болгочих хугацаа хангалттай байлаа ДЭЭД ШҮҮХЭД. Тэд ийм үйлдэл хийсэнгүй. Ажлаа хийсэнгүй. Тийм хариуцлагагүй байж ЦАЛИНГАА БҮРЭН аваад дээр нь авилга аваад хэнэгч үгүй ард түмнийг бухимдуулаад сууж байна. ДЭЭД ШҮҮХИЙГ ТАРАА. Хуулийн сургууль төгссөн анхан шатны шүүхийн ямарч шүүгч ойлгоод шийдчих асуудал. Дээд шүүх, ҮХЦ хэрэггүй. Өндөр цалин, өндөр хангамж, үрэлгэн зардал. Өөр юу ч биш.

Зочин
Зочин

Төр түвшин байх болтугай

зочин
зочин

албан ёсны бүртгэлтэйг нь аваад нөгөөх нь гомдлоо шүүхэд гарга

gutalchin sda
gutalchin sda

ene ulsad dan gants daranguilagch gants namtai yum shig bodoj bwal enduurch

хүн ёсны зөвлөх
хүн ёсны зөвлөх

хүрэлсүг гэдэг зодонч казиночин,сагсуу, овилгогүй, шизотой эргүүг хэзээч гаргаж болохгүй.ман-г тарааж тэмцэцгээе.босцгооё. бэлтгэлээ хангацгаая

Холбоотой мэдээ

Back to top button