НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Дараа улиралд “Баавгай уул” литийн төслийн өрөмдлөг эхэлнэ

Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Ion Energy” компани Сүхбаатар аймгийн нутаг дахь "Баавгай уул” литийн төслийн 81 мянга орчим га газрыг хамарсан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.

Тэгвэл тус төслийн геофизикийн судалгааг хийж дуусгажээ. Эхний байдлаар үр дүнгүүд эерэг танилцуулагдсан бөгөөд ирэх улирлаас өрөмдлөгийн ажлууд эхлэх юм байна.

Торонтогийн Хөрөнгийн биржид тус компанийн хувьцааны ханш лхагва гарагийн байдлаар 2.44 хувиар буурч, 0.4 канад долларт хүрчээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Уурхайн ерөнхий төлөвлөгөө хүний ажиллаж амьдрах нөхцлийг нь норм дүрмийн дагуу хийлгээрэй дээ бурхан минь сайхан залуусыг минь хог новш шиг газар хар хөдөлмөр эрхлүүлэн эрүүл биеийг нь будаа болгодогоо болиорой нөхөн сэргээлтийг сайн төлөвлүүлэх хэрэгтэй шүү малчидын асуудлыг нь шийдвэрлүүлэх.

Зочин
Зочин

Техникийн зохицуулалтын тогтоолыг гаргаж батлагдсаны дараа хийвэл сайн байна. Ажиллахгүй тоног төхөөрөмж угсраад алга болдог гадаадынхан бүр жишиг болоод байгаа шүү. Халуун орны техникийг хүйтэн нөхцөлд авч ирж угсраад тэнэг хүн хуурч байгаа юм шиг.

Холбоотой мэдээ

Back to top button