ЭДИЙН ЗАСАГ
“Мазаалай”-н өрийг дарсан “Номад” бондын ханш унажээ

Монгол Улс хамгийн сүүлд “Номад” нэртэй шинэ бонд гаргаж, “Мазаалай” бондын төлбөрийг дахин санхүүжүүлсэн. Ингэснээр “Мазаалай”-н өрийг төлсөн “Номад”-тай үлдсэн юм.
Тус бондын ханш энэ оны хоёрдугаар сарын 26-нд хамгийн өндөр дүнд хүрсэн нь 109.7 ам.доллар. Харин өнөөдрийн байдлаар ханш 2 орчим хувиар буураад байна. Ингэснээр 107 ам.долларт хүрч, хэлзэлзэж байна.
“Номад” бондыг 2020 оны есдүгээр сард 5.125 хувийн хүүтэй арилжаалж, 600 сая ам.доллар босгосон юм.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.