НИЙГЭМ

Улаанбаатарт 20.34 цагаас сар хиртэлт ажиглагдана

Энэ жилд хоёр удаа сар хиртэж буйн нэг нь өнөөдөр буюу тавдугаар сарын 26-нд тохиож байна. Өнөөдрийн сар хиртэлт нь бүтэн сар хиртэлт бөгөөд, долдугаар сарын 19-нд хагас хиртэх юм байна.

Уг бүтэн сар хиртэлт Зүүн Ази, Австрали, Номхон далай болон Америк тивийн баруун хэсгээр ажиглагдана. Улаанбаатарт сар ургах цагаас эхэлж буюу 20.34 цагаас эхлэн хиртэлт ажиглагдах юм байна. Ингээд нэг цаг гаруй хугацаанд үргэлжлээд 21.51 цагийн үед дуусах тооцоолол гарчээ.

Харин Дорнод аймагт 20.03 цагаас 21.51, Ховд аймагт 21.40 цанаас 21.51 цагийн хооронд ажиглагдах юм байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button