УЛС ТӨР

“Буух”-аасаа өмнө Ерөнхийлөгч тэтгэврийн зээл тэглэж өгсөн хоёр “анд”-аа Гавьяат болгов

Өнөөдөр /2021.05.26/ гавьяатуудын “хур” буулаа. Тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн албаа хүлээлгэн өгөх гэж буй Х.Баттулга төмөр замын ажлаа очиж эргэн, ойр ойрхон төрийн дээд цол, одон медаль гардуулах болсон.

Харин өнөөдрийн тодруулсан гавьяатууд дунд нь Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд Гавьяат эдийн засагч, “Эрдэнэс сильвер ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаярт Хөдөлмөрийн баатар цолоор багтаж байна.

Ерөнхийлөгч шагналаа гардуулж дуусаад ерөнхийлөн дүгнэсэн үг хэлэхдээ энэ хоёр эрхмийг ихээхэн онцолж дурдав. Тэр нь ч аргагүй. Учир нь эл хоёр хүний “буян”-аар тэтгэврийн зээлүүдийг тэглэсэн билээ.

“Эрдэнэс сильвер ресурс” компани төрд буцаан авсан Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулж, харин Монголбанк санхүүгийн хэрэгслийн механизмыг нь зохицуулах байдлаар үүн дээр хамтарч ажилласан. Тэтгэврийн зээлийг тэглэх нь Ерөнхийлөгч Х.Баттулгын он солигдох мөчид хундага өргөн хэлж мэдээлсэн, өөрийн нь санаачилсан ажил юм. Санаачилсан дундаас нь бодит болж хэрэгжсэн ажлуудынх нь нэг билээ.

Нэгэнт хэсэг зуур улс төрийн ертөнцөөс завсарлага авах нь тодорхой болсон Х.Баттулга үнэхээр “буух”-аасаа өмнө, өөрт буй эрх мэдлээ ашиглаж хэнийг л шагнамаар байна, түүнийгээ шагнаж буй. Үүний өмнө зөвлөх Л.Болдоо Дипломат цолоор шагнасан. Өнөөдрийн гавьяатууд дунд “Мах импекс” компанийн инженер ч багтаж байв.

Цаашид ч шагналын хур буух биз ээ. Энэ дунд багтсан эрхмүүдийг сайтар ажиглавал Х.Баттулгын ойрын хамаарлууд, хамтарч ажилласан моментууд ил харагдах бүрэн бололцоотой юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер
5 сар 26, 2021 13:26

Яасан ч хүн муулж дуу�####�ггүй МАМ -ууд вэ дээ. Монголд болоод Та нарт Ерөнхийлөгч ямар гай тарьсан юм. Гашуун Сухайтын ТЗ-г УИХ дээр Нямка чинь занаж байгаа хөрөнгийг нь ха�##�гаа биз дээ.

Сонгуулийн дампуу хууль
Сонгуулийн дампуу хууль
5 сар 26, 2021 13:38

МАН-ыхан боож үхлээ юу ккк

Жонхуу
Жонхуу
5 сар 26, 2021 13:47

Баруун солгойгүй цацаж байна даа. Авчихна гэж бат итгэлтэй байсан зарим нь өнөөдөр хөдөлмөрийн баатар болгосонгүй гэж цахим ертөнцөөр хуурай агсам бас тавьж байна. 13 хүнтэй төрийн байгууллага сарын дотор 5 хүн �##�тангадас одон авахыг бас харлаа ккк. Эрдэмтэд, баатрууд, гавьяатууд, элдэв одонтонгууд төрснөөр улс хөгждөг бол ч ээ мөн сайхан байхсан.

соко
соко
5 сар 26, 2021 14:20

Мөнхбаяр биш Мөрбаяр нэртэй байснаа гэнэт нэрээ солиод үүх түүхээ устгасан луйварчин. 5 р сургууль төгссөн. Ангийнхаа охинтой суусан ч тувт араар нь тавьдаг тагжийсан хүүхэмсэг амьтан да

Зочин
Зочин
5 сар 26, 2021 14:46

Чадаж байгаа юманд арга бна уу. эхнэрээ араар тавьдаг үгүйг чи яаж мэдээд байгаан, хүүхэмсэгтээд явсангүй нь бас яаж мэдэж байгаан мөр баяр гэдэг байсан луйварчин байсанг хэн нотлох уу ш�##� худ үлгэр зохиож хүн харлуулах гээд хэрэггүй чадахгүй байж атаархаад дуугүй л суу

Зочин
Зочин
5 сар 26, 2021 15:38

Harin ch zugeer yum bish uu. Uuraa ingej humuust shagnal taraaj gargah chini he he

Монгол банкны тэнэгт үү ?
Монгол банкны тэнэгт үү ?
5 сар 26, 2021 21:45

Шууд нэг хууль гялс гаргаад хүмүүсийн орлого мөнгөнд х�##�ддаг Монгол банкны тэнэгт үү ?

Зочин
Зочин
5 сар 26, 2021 23:52

Ард түмний ерөнхийлөгч Баттулга. Ард түмнийхээ сэтгэл зүрхтэй цуг байж чадсан, танд баярл�##�аа.

123
123
5 сар 27, 2021 14:26

яаадгийн болж л байна ш тэ

Холбоотой мэдээ

Back to top button