НИЙГЭМ

ЗТХЯ жилийн өмнө үүссэн хагарлыг БНХАУ-ын компани, ковид хоёр луу “чихлээ”

Улаанбаатараас Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал чиглэлийн 32.2 км хурдны зам нэлээд том цуурсан зураг цацагдаж, олны анхаарлыг татаад байна. Сонирхолтой нь, тус зам ашиглалтад ороогүй байгаа. Машин битгий хэл хүний хөл хүрээгүй байхдаа ан цав үүсэн хагарсан явдал нь эрхгүй хачирхах сэдэв мөн юм.

Тус хурдны замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьсан бөгөөд гүйцэтгэгч компани нь ч хятадынх юм. Харин Монгол талаас гурван компани туслан гүйцэтгэгчээр орсон байдаг. Хурдны замын өртөг 402 тэрбум төгрөг.

Тэгвэл Зам тээврийн хөгжлийн яамны зүгээс дөнгөж сая уг асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдраднаа мэдээлэл өгөв.

Тэрбээр хурдны замын хагарал жилийн өмнө гарсан гэв. Тухайн үед нь засварлаад явсан ч энэ хүртэл улам томорч хагарсаар өдийг хүрсэн гэх утгаар тайлбар өгөв.

Мөн хариуцлагыг шууд яамнаас холдуулав. Товчоор:

  • Асуудлыг Зам тээврийн хөгжлийн төв хариуцаж байгаа
  • БНХАУ-ын туслан гүйцэтгэгч компани бүрэн хариуцлага хүлээнэ
  • Цар тахал гээд хятад компани орж ирж чадахгүй байсан, одоо орж ирээд судалгаагаа хийж байна
  • Засгийн газар ямар нэг хохирол амсахгүй гэсэн агуулгаар ярилаа.

Томоохон төслийн хэмжээнд цаг хугацаа зарж хийсэн, чухал ач холбогдол бүхий энэ хурдны зам ашиглалтад ч ороогүй байхдаа хагарсан явдалд явж, явж хариуцах эзэн олдохоо болих вий.

Б.Энх-Амгалан Зам тээврийн хөгжлийн сайд байхдаа улаан тууз хайчилж, гол дүр болж байлаа, эл хурдны зам дээр. Дараа нь Л.Халтар томилогдсон. Төрийн албаны залгамж халаагаараа Б.Энх-Амгалангийн хайчилсан туузны тасархай түүний ажлын өрөөнд "дэрвэлзэж" л байх учиртай. Даанч хариуцлага хүлээхгүй юм байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochn
Zochn

Xuleej avch baigaa geree xiij baigaa xyanalt tavij baigaa durakuudad xariutslaga tootsox eostoi

budya
budya

Enhamgalan tuunii turuuchiin said nartai holbootoi!!!

Зочин
Зочин

Зам тээврийн яамныхан болио новшнуудаа та нар хүлээж авсан явцын хяналтыг тавьж байсан улсын комисс нь ажиллаж авсан юм бгаа биз дээ сайд байсан Энх-амгалан чинь хариуцлага хүлээдэггүйм үү

Зочин
Зочин

Өмнөд хөршид дээрхтэй адил case байна уу? Яаж шийдсэн бол?

дОРЖОО
дОРЖОО

Баталгаат засварын хугацаанд гүйцэтгэгч хариуцлагаат бүрэн хүлээх нь тодорхой шүүдээ

Зочин
Зочин

Үүнээс хойш Хятадуудаар битгий зам бариулаарай, одоо яс махандаа тултал ойлгосон биз. Японуудаар Нарны зам шиг зам бариулаарай..

UB
UB

Guitsetggch kompani xariutslagaa xuleex bxda . Zaxirluudn tsulaigd Nukhtd zalrdg blsn shde

Иргэн
Иргэн

Хүлээж авсан Комиссын хулгайчууд Хятад компаниас их авилга шаасан байх магдлалтай. АТГ шалга, ажлаас хөөж зайлуул. Ийм чадваргүй юмнууд улсаа л хорлоно.

Хүрэлкүкэд хаяглалаа
Хүрэлкүкэд хаяглалаа

Та нар Хурцын Бадрах ойл компани орчихсоныг мэдэж байгаа штээ чадахгүй муу хулгайч нар аймхай Хүрэлсүх Оюун эрдэнэ Халтар нарын хүлээж авсан ажил попчид босоо Ганбааг поп гээд байдаг өөрсдөө

Зочин
Зочин

дуусдаггүй дарханы зам одоо энэ хагарсан хурдны зам ман үед хийсэн юм бүхэн ийм байх юм

Back to top button