СПОРТ

Барилдах эрхээ 11 сараар хасуулсан Н.Батсуурь нар наадмаар барилдана

Цар тахлын улмаас нэг жил өнжиж, нэг жил зурагтаар бөх үзэж наадамласан монголчууд наадмын хүлээлттэй байна.

Цар тахалтай цаг үед наадмаар яах юм гэх хэсэг бий ч наадам бол Монголчууд бидний төрт ёсоо хүндэтгэн дээдэлж, өв соёлоороо бахдан цэнгэх их баяр билээ. Өнө эртний түүхтэй Монгол наадмыг ЮНЕСКО-д хүн төрөлхтний биет бус соёлын өвөөр бүртгэсэн байдаг.

Энэ жил Ардын хувьсгал ялсны 100 жилийн тэгш ой ч тохиож буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ жил наадмаа хийнэ гээд ам гарчихсан. Ямар ч байсан наадамлах нь.

Гэтэл бөхийн барилдааны олон жилийн маргаан, допингийн асуудал одоо хэр шийдэгдээгүй л байна. 2019 оны наадмаар допинг илэрсэн улсын аварга Э.Оюунболдын асуудал Ерөнхийлөгчийн ширээн дээр 2019 оны аравдугаар сард очоод бараг гурван жил болох нь ээ.

Аргаа барсан МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав Ерөнхийлөгчид хүсэлт хүртэл хүргүүлэв. Тодруулбал, хоёр жилийн өмнөх допингийн асуудлаа яаралтай шийдэж байж  дараагийн наадмаа маргаан будилаангүй хиймээр байгаагаа илэрхийлэв. Тиймээс 2019 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд зөрчил гаргасан улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах, түүнд өвдөг шороодсон улсын аварга Н.Батсуурьт даян аварга, улсын харцага Д.Анарт заан, улсын начин Б.Цэдэнсодномд харцага, аймгийн арслан Н.Мустафад (тухайн үеийн цолоор) начин цол олгохыг хүссэн юм. Гэвч бас л хариугүй, Ерөнхийлөгч зогсоо зайгүй одон медаль гардуулах ажилтай, тунчиг завгүй байна.

Түүнчлэн өнгөрсөн жил буюу Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс шинжилгээ авахад Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан О.Пүрэвдагва, Улсын харцага Б.Бат-Орших нарын гурван бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн.

Ингээд Баяр наадмын тухай хуульд заасны дагуу допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн барилдах эрхийг 11 сараар хасах шийдвэрийг Үндэсний бөхийн салбар хорооноос гаргаснаар дээрх бөхчүүд энэ оны зургаадугаар сар хүртэл барилдах эрхгүй болоод байгаа юм.

Тиймээс МҮБХ-ноос дээрх бөхчүүдийн эрхийг 11 сараар хассан нь шударга бус байна гэж үзэж буй. Улмаар өмнөх жишгээр хоёр жилээр хасах ёстой гэх албан бичгийг Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржид хүргүүлсэн юм. Гэвч одоог хүртэл бас л хариугүй байна.

Ингэхээр энэ жилийн төрийн их баяр наадмаар Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан О.Пүрэвдагва, Улсын харцага Б.Бат-Орших нар барилдах боломжтой хэвээрээ байна гэсэн үг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 3, 2021 17:15

Б�##�иар ёс зүйгүй юмнуудыг барилдв�##� наадам битгий үз

Зочин
Зочин
6 сар 3, 2021 17:16

Баасандорж нь UFC гээ биз дээ.

ховд
ховд
6 сар 3, 2021 18:09

болил доо пүрэвсайханыг юу гээд муулаад хуцаад блаа энэ

ахмад бөх
ахмад бөх
6 сар 3, 2021 18:55

Маг�##�жав тэргүүн минь наад допинтой холбогдсон бөхчүүдийн асуудлыг яар�##�тай шийдвэр гаргуулахгүй бол заваан юм болно шүү.Ямарыг нь 2 жилээр хасаад ямарыг нь 11 сараар ха�####�г гэдэг асууд�##�д тайдбар аваад зарла.хэн ч гэсэн барьцаж гомдол сан�##� гаргана шүү дээ. Ер тэр 38 ын нэрийг ч тодруулж зарлуулах нь буруу биш .Допинг бол хэрэглэсэн бол их бага нь хамаагүй шууд хариуцлага тооцуул

Бөх сонирхогч
Бөх сонирхогч
6 сар 3, 2021 19:22

Цолыг нь хураасан бөхийнхөө цолыг өг допинг илэрсэн бөхчүүдээ бүгдийг нь барилдуул ингэж ялгаварж болохгүй 100 жилээс хойш допинг илэрсэн бол цолыг нь хурааж 2 жилээр ха�####�г бол ямарч өөрчилөлт ялгавар байхгүй ганцхан ийм за�##�т оруул

Ksa
Ksa
6 сар 3, 2021 19:51

Шоглоомтой шийдвэр шүү, 11 сар гэж. Ямар нь болохоор наадам өнжихгүй барилдаж болдог, ямар нь 3 наадам өнждөг юм бол оо?

Н
Н
6 сар 3, 2021 20:47

38асуудлыг нэг мөр шийд

Холбоотой мэдээ

Back to top button