
Тун удахгүй албаа хүлээлгэн өгөх Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр долоо хоногийн өмнөөс шагналын “хур” буулгаж эхэлсэн. Салбар, салбарт амжилттай ажилласан мэргэжилтнүүдэд төрийн дээд цол, одон медаль гардуулах энэ үйлдэл нь сүүлийн үед өдөр алгасахгүй үргэлжилж байна.
Ерөнхийлөгч гавьяатаа хүлээсэн, яг нүдээ олсон эрхмүүдийг ч, өөртэй нь улс төр, бизнесийн салбарт ханилан ажилласан, холбоо хамаарал бүхий хүмүүст ч шагнал гардуулж буй онцлогтой.
Харин даанч үүнийг нь дагаад коронавируст халдварын тохиолдол эрс нэмэгдэж, 1000 давсан давхцал ажиглагдав. Хүн гавьяат авахаар яадаг билээ. Угаалга, мялгаалганаас эхлээд найр цэнгүүний ажил зохиогдож, ах дүү, нутаг уснаас эхлээд түмэн хүн цуглардаг, бөөгнөдөг. Хамтдаа архи, согтууруулах ундаа хэрэглэдэг.
Сүүлийн 24 цагт л гэхэд 1187 хүнээс халдвар илэрч, 13 хүн коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Ингэснээр нийт халдварын тоо 1187 болоод байгаа юм. Мөн нийт нас баралт 301-д хүрчээ.
Нэг үгээр өдөрт хэдэн арван хүн гавьяат болж, түүний ардах хэдэн зуу, мянган хүний бөөгнөрөл үүсэж буй нь халдварын тохиолдол нэмэгдэх нөлөөлж л буй болов уу. “Удахгүй явах юм” гээд Х.Баттулга ч од дүр байхаа больж дээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүхэлсүхээ хэлээчээ. Халдваргүй байсан БӨ аймагт ковид чирээд очлоо шд. Заваан шуналтай новш
Oo hoorhii nogoo eronhiilogchiin buruu bolood yawchlaa
Нөгөө хэд нь?
Шагналаа хүн цуглуулахгүй тараачих врга байна уу!
КОВИДЫГ ИХЭСГЭЖ БАЙГААД ОНЦ БАЙДАЛ ЗАРЛААД ЦЭРГИЙН ДЭГЛЭМ ТОГТООХ ГЭЭГҮЙ БОЛ ШАГНАЛАА ЗОГСОО.
Сонгуулийн сурталчилгаа хийгээд эгнэсэн хүмүүстэй захаас нь эхэлж гар бариад тэврэлдээд байгаа бусад хүмүүс буруугүй юу. муу л бол хойт талын хар овоохой гэгчээр бүгдийг нь Баттулгад тохох гээд ядчих юм аа.