УЛС ТӨР

Н.Алтанхуягийн уриалга ба нюанс: МАН цагаан сонголтыг шууд засна гэдгийг тэр дуулсан уу

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших гээд чадалгүй, төв талбай дээр 10-аад өдөр “өлсөн”, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг иргэдийг цагаан сонголтод уриаллаа. Өөрөөр хэлбэл хэнийг нь ч битгий дугуйл, саналын хуудсаа цагаан чигээр нь хар машин руу хий гэх агуулгыг нийгэмд цацав.

Н.Алтанхуяг АН-ын даргаар ажиллаж, Ерөнхий сайд ч хийж үзсэн тулхтай улс төрч. Саяхан бичиж, хэвлүүлсэн “Шударга бусын хонгил” ном нь салбар салбарын хэдэн зуун хүнд гарын үсэгтэй хүргэгдсэн. Энэ утгаар сүүлийн үед түүнийг үнэнийг хэлчихдэг, цөөн хэдэн зарчимтай улс төрч, түүнчлэн “Хал үзсэн хөгшин чоно” гэх нүдээр харж, итгэл хүлээлгэх  масс ч нэмэгдсэн билээ.

Харин энэ олны хандалт өндөртэй буй боломжоо “Цагаан сонголт хийгээрэй, иргэд ээ” гэдэг уриалгад ашигласан нь анхаарал татав. Учир нь хөшигний ард МАН цагаан саналын хуудсыг шууд бөглөж, засах бэлтгэлээ хийсэн гэдэг нюанс яригдаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл гар тооллогын үеэр цагаан саналын хуудсыг бөглөх бүрэн бололцоотой байдаг. Сонгуулийн өмнөх улс төрд өрнөсөн үйл явдлуудыг МАН хэрхэн чадамгай чиглүүлж, яг өөрсдийн хүссэнээ гартаа авч буйг нь олон нийт харсан. СЕХ, УДШ, ҮХЦ зэрэг томоохон институцүүд хууль, дүрмээ дагаж буй дүртэй ч яг начир дээрээ МАН-ын талд л бүх шийдвэр нь гарч байв.

Тэгэхээр ийм зэргийн нюанс, МАН-ын муу санааг “хөгшин чоно” Н.Алтанхуяг гадарлахгүй юм уу сонсохгүй явна гэж лав үгүй. Тэгсэн мөртлөө иргэдийг цагаан сонголтод уриалав. Энэ нь чухам АН-аас нэр дэвшиж чадаагүйдээ хорсож хийсэн өшөө авалт маягийн үйлдэл үү. Яг юу вэ. Ямартай ч тулхтай, туршлагатай сөрөг хүчний улс төрч ийм уриалга хийж суугаа нь их л анхаарал татаж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
нөхөр
нөхөр

Алтанхуяг минь нэр төрөө бодоод баавартай байгаач .Чи ер нь угаасаа төрлөхийн овилгогүй тавитар муутай базаахгүй нөхөр байна шүү.Бүхэл бүтэн улсын ерөнхий сайд 2-3 яамны сайд.том намын дарга байсан хүн чинь нөгөө хор нь гарчихсан эр хүн шиг байдаг байхдаа.чалчигнаад нэр нүүрээ барж золигоо хийнэ

Зочин
Зочин

Ternii orond albaar 3-uulang ni duguilj huchingui bolgoh heregtei

Зочин
Зочин

Алтанхуяг тулхтай хүн хэзээч биш

Зочин
Зочин

АН гэхээр л гүжирдэх, хутган үймүүлэх, хулгайлах үндсэн ажил нь байх юм. Одоо сонгуулийн дараа МАН-ыг цагаан сонголтыг арилгасан гэж гүжирдэх гэнэ. Ард түмнийг тэнэг гэж үздэг юм байхдаа. УИХ дээрх байдлаас нь харахад, монголд үүнээс өөр мундаг хүн байхгүй бололтой авирлан гээч. Энэ ажгар тожгор ч их гай тарина, 2012-2014 онд яалаа даа

Холбоотой мэдээ

Back to top button