УЛС ТӨР

Яагаад цагаан сонголт хийхийн оронд буйдан дээрээ хэвтэж өнжвөл дээр вэ

Сонгууль нам жим, элдэв талцалгүй, хуваагдал, тэрсэлдээнгүй, аймшигтай хар бараан пи-аргүй болж, өнгөрч байна. Энэ нь нэг нүдээр харахад эерэг, жамаараа үзэгдэл. Нөгөө нүдээр харахад олон нийтэд улс төрийн үзэл баримтлал хүчтэй буцлахгүй, зүрх сэтгэлээрээ шатахгүй байгаа сөрөг талтай.

У.Хүрэлсүхийг дэмжих ахмад үеийнхэн, Д.Энхбатыг дэмжих арай өөр залуус, С.Эрдэнэд гараа өргөх үнэнч ардчилагчдын дундуур “Хэнд нь ч санал өгөхгүй ээ”, “Цагаан хуудас уншуулна аа” хэмээх хэсэг ч цөөнгүй гарч ирэхээр байна.

Зэрэгцээд томоохон улс төрчид олон нийтийг цагаан хуудас бөглөхөд уриалаад эхэлсэн. Жишээ нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, гишүүн асан Р.Гончигдорж нар байна. Тэд хоёул Ерөнхийлөгчид дэвшиж үзсэн, дэвших гэж оролдсон улс.

Гэтэл цагаан сонголт хийх нь нэг бодлын аль ч талыг баримтлаагүй, хэрсүү сонголт юм шиг мөртлөө асар аминч талтай. Бас эрсдэлтэй. Юу гэвэл, цагаан сонголт ихсэж, сонгуулийн дүнд нөлөөлбөл дахин сонгууль болно. Түүнчлэн эрх баригч МАН-ынхан цагаан хуудас бүрийг шууд засах бэлтгэлээ хийж буй гэх мэдээлэл чих дэлсэж байгаа юм.

-ЭДИЙН ЗАСАГ ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЭЖ, УЛС ТӨР ХЯМРАВ-

Ерөнхийлөгчийн сонгуулиас болж улс төр улайсаж, эрх баригчид хоорондоо талцаж, эв түнжин хагарах дээрээ тулсан. Нэг үгээр сонгуулийн улс төр ард түмнээ хагалан бутаргахаас сийхгүй зам руу шургаад байв. Одоо нам жимхэн байгаа ч “Дайны өмнө аниргүй” гэгч болох вий. Дээрээс нь төсөв хүнд цаг таарч байна. Улсын орлого хэдий нь тасарч, АХБ-наас авсан зээлээр хүүхдийн мөнгөө санхүүжүүллээ. Эдийн засаг элгээрээ хэвтэх нь тодорхой. Иймэрхүү нөхцөлд дахин сонгууль явуулах нь нэн төвөгтэй.

-ЦАГААН СОНГОЛТЫГ МАН ЗАСАХ УУ-

Харин МАН цагаан сонголтыг засна гэх агуулга дээр ч нэгийг бодууштай. Сонгуулийн ерөнхий хороо гараар тоололтыг камераар бүрэн хянаж, бичлэгжүүлж, архивлана гэж мэдэгдээд буй. Гэхдээ бүх камер шууд дамжуулагдахгүй. Камерууд ээлжилж, нэг хэсэг нь харагдаж байхад нөгөө хэсэг нь далд байх зарчмаар ажиллах юм байна.

Өөрөө Ерөнхийлөгчид дэвших гээд дэвшиж чадаагүйдээ хорссон мэт Н.Алтанхуяг цагаан сонголтод уриалж буй нь тулхтай улс төрчийн хувьд асар аминч, онцгүй үйлдэл болж харагдсан. Тэр цагаан хуудсыг засна гэдгийг сонсохгүй байна гэж байхгүй. Нийтлэлч З.Оргилмаагийн бичсэнчлэн “Би л биш бол хэн ч биш” гэсэн эголог үйлдэл. Р.Гончигдорж ч асар олон жил улс төрд зүтгэчхээд ийм цар үед цагаан сонголтод уриалж байгаа нь “За, яршиг аа” гэмээр л үйлдэл. Нэг үгээр, цагаан сонголт хийж учрах төвөгт хуруу дүрэхийн оронд бүр буйдан дээрээ зурагтаа үзэж хэвтсэн нь дээр гэдэг агуулга илэрхийлэхийг хүслээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ene Gurav bol yag Gurvan Tolgootoi Neg Lyy yum
Yamar ch hergui Humuus neg l hun !
Ene Gurav bol Ail hezeenii l Ylger Domog bolson Humuus hed ch Hergui Humuus !
Gurvan Tolgootoi Neg Lyy yum !

Irgen
Irgen

Энхбатыг �##�баар ковид гэж хорьсон юм биш үү? Эвгүй л байна шүү. Шударга нэгийгээ игэж дараад

ZOCHIN
ZOCHIN

Shine doloo honogiin mend . Leningradad ta 2 yumaa sain yariltsaj avsan baih aa. Duud ni 1 , 2 asuult baina aa. Bi attestat aa endees avaad yavmaar baina. Eej endees minii surguuliig humuustei yarij bga ochood eej hund uzuuleh yumgui baival hetsuu sanagdaad bainaa. End baigaa deeree avah bolomjtoi yu? Bas Moscowd tugssun attestat gej oilgoson zuv uu ?

Холбоотой мэдээ

Back to top button