НИЙГЭМ

“TV-6” телевизийн захирал Ж.Баяржаргал “Алтангадас” одон хүртэв

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулах зарлиг гаргасан.

This image has an empty alt attribute; its file name is 197706332_189988099682991_6188468077496592399_n_20210607024633.jpg

Энэ дагуу  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар боксын спортынхон болон бусад салбарынханд төрийн дээд одон, медаль гардууллаа. Тэрбээр шагнал хүртсэн иргэдэд  хандаж “Энэ бол өөрсдийнхөө хийж, бүтээсэн зүйлсээ төр засагтаа үнэлүүлж буй сайхан үйл явдал. Шагнал хүртсэн хүмүүстээ халуун баяр хүргэе. Боксын спортынхон хүн төрөлхтний их наадамд амжилт гаргаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, алтан соёмбот төрийн далбаагаа Япон Улсын тэнгэрт мандуулна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн ярив.

This image has an empty alt attribute; its file name is 197468212_329484781902445_8811683086043135136_n_20210607024630.jpg

Алтангадас одонгоор шагнуулсан “TV-6” телевизийн захирал Ж.Баяржаргал “Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор төрийн одон медаль хүртэж, энгэрээ мялаасандаа маш их баяртай байна. Сэтгүүл зүйн салбарт тасралтгүй ажиллаж, олон байгууллагад туршлагажиж, суралцаж ирсэн. Ажлын гараагаа эхэлж, сэтгүүлч болох анхны суртахууныг маань ойлгуулж өгсөн “Таван цагариг”, “Өнөөдөр” сонин болон “MNC”, “25 дугаар суваг” телевизийн хамт олондоо баярлалаа.

Мөн одоо ажиллаж байгаа “TV-6” телевизийн хамт олон маань сэтгэл зүйн салбарт өөрийн өнгийг тодорхойлохоор хичээж байна. Үүнийгээ хийж, бүтээж байгаа ажлаараа харуулж байгаа. Энэ ч утгаараа хамт олныг маань үнэлж, надаар төлөөлүүлж, одон медаль гардуулж байна гэж ойлгож байна. Хамт олондоо халуун баяр хүргэе. Та бүхнийхээ хийж, бүтээж байгаа зүйл, контентоос урам авч, тэтгэгдэж яваагаа энэ ташрамд дуулгая” гэсэн юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button