НИЙГЭМ

ТАРИФ: Хүн бүр 236,000 төгрөг “Май” гээд гаргаж чадахгүй, ковидын эмүүдийг ЭМД-аар хөнгөлье

Коронавируст халдварын тохиолдол нэмэгдсээр, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болилоо. Иргэд энгийн вирусийн халдвар авсан мэт л амны хаалтаа зүүж, өөрсдөө эмийн сангаас эмээ цуглуулж эхлэв. Эмнэлгийн байгууллагын зүгээс “Ор байхгүй, өөрийгөө гэрээр эмчил” гэдэг зөвлөгөө л өгч буй.

Ингээд коронавирусээр халдварласан иргэд гэрээр эмчлэх эмээ өөрсдийн халааснаас худалдаж авах нөхцөл үүсээд байна. Уг нь ЭМЯ-ны зүгээс гэрээр эмчлүүлэх иргэдэд эмийн багц тараана гэсэн ч тэр нь хүрэлцэхгүй байгаа талаар өрхийн эмнэлгийн эмч нар онцолсоор.

Харин цар тахлын хэмжээнд дэгдсэн, дэлхий даяар тэмцэж буй уг өвчин хэнийг ч ялгахгүй өвчлүүлнэ. Өөрөөр хэлбэл мөнгөтэй мөнгөгүй, нийгмийн даатгал төлдөг, төлдөггүй, хөгшин залуу бүгд тусах боломжтой. Тэгвэл эмчийн зөвлөж буй эмийг худалдан авч дийлэхгүй хүмүүс хэрхэх вэ.

Энгийн эмийн санд коронавирусийн эмчилгээнд ууж буй эмүүдийн үнэ дараах дүнтэй байна:

  • Арбидол, 10 ширхэгтэй нь 30,500 төгрөг
  • Витамин Д3, 10 ширхэг нь 4,500 төгрөг
  • Витамин С, 10 ширхэг нь 5,000 төгрөг
  • Норов-7, есөн уулттай нь 5,000 төгрөг
  • Мана-4, есөн уулттай нь 5,000 төгрөг
  • АЦЦ, нэг ширхэг нь 850 төгрөг
  • Аспирин -81, 7,500 төгрөг.

Харин яг эмчийн зөвлөсөн тунгаар эдгээр эмүүдийг авбал:

  • Арбидол, гурван хайрцаг – 91,500
  • Витамин Д3, 30 ширхэг – 14,500
  • Витамин С, 30 ширхэг – 15,000
  • Норов-7, хоёр хайрцаг – 10,000
  • Мана-4, хоёр хайрцаг – 10,000
  • АЦЦ, 10 ширхэг – 8,500
  • Аспирин, нэг савлагаа – 7,500 төгрөг буюу нийт 144,000 төгрөг болж байгаа юм.

Үүний дээр иргэн өөрөө PCR шинжилгээг 92,000 төгрөгөөр өгвөл нэг хүн энэ чиглэлд 236,000 төгрөг зарах нь. Хүн бүр халааснаасаа ийм хэмжээний мөнгө гаргаж чадахгүй. Нэг өрхөд нэгээс олон хүн өвдсөн бол бүр хэцүү.

Мөн зарим эмийн сангуудад Арбидол эмийн үнэ харилцан адилгүй байгаа юм.

Гэтэл эдгээр эмүүд Эрүүд мэндийн даатгалаар хөнгөлөгддөггүй. Энэ нь цаг үеийн нөхцөл байдалд иргэдэд ихээхэн дарамт учруулахаар байна. Иймд ковидын эмчилгээний эмүүдийг ЭМД-аар хөнгөлье гэдэг уриалгыг дэвшүүлж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Цоом
Цоом

Ёстой зөв, хөнгөлөх хэрэгтэй

Зочин
Зочин

Эрүүл мэндийн даатгал яасан мэдрэмжгүй хойрго байна. Нэгэнт эмнэлгийн ачаалал ихсээд хүн хүлээж авах чадваргүй байхад гэрээр эмчлүүлж буй онош нь батлагдсан хүмүүсийн эмийн үнэ төлөх хэрэгтэй. Байдал хүнд зохион байгуулалтгүй байхад таг дүлий сууж болохгүй. Эмнэлэгт хэвтсэн нь даатгалаар хамаг эм тариа эмнэлгийн орны төлбөрөө төлүүлээд, хэвтэх ор хүрэлцээгүй адилхан оноштой хүмүүс өөрсдөө эмээ худалдаж авч уух нь шударга бус.

Зочин
Зочин

Odoo ene zergiin zohitsuulalt hiij chadku bn gevel ajlaa ugsun ni deer yum bn da

зочин
зочин

Ханаж цаддаггүй луйварчид нь зориуд ихээр өвчин тарааж эмийн луйвар луу орж бгаам биш үү???

Холбоотой мэдээ

Back to top button