УЛС ТӨР

ҮАБЗ-ийн шийдвэрийн талаарх Ерөнхий сайдын мэдээлэл хойшилжээ

Өнөөдөр /2021.06.25/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөж, энэ өдрөө шууд ҮАБЗ-ийг хуралдуулсан. Хуралдаанаар өмнө нь яригдаж байсанчлан төсөвт тодотгол хийж, хүүхдийн 100 мянган тэргүүтэй халамжуудыг үргэлжлүүлэн олгох боломжтой эсэх асуудыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байсан.

Тэгвэл ҮАБЗ-ийн хурал 18.00 цагийн үед дууссан. Ингээд хүүхдийн 100 мянган төгрөгийн халамжийг энэ оныг дуустал үргэлжлүүлж олгохоор шийдвэрлэсэн гэдэг мэдээлэл байгаа юм.

Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулах хүлээлттэй байв. Харин түүний мэдээлэл хийх тов тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Зарим эх сурвалжууд ирэх даваа гарагт мэдээлнэ хэмээж байгаа юм.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen

Зөв шүү. Цахилгаан дулааныг жилээр нь чөлөөлөх хэрэгтэй. Энэ бол халамж биш бодит дэмжлэг. Давагдашгүй хүчин зүйлийн үеийн түр арга хэмжээ.

зочин
зочин

Цахилгаан дулааныг хөнгөлж багаа нb зөв шийдвэр. kовидын үеийн бодит дэмжилгэ юм даа.

ок
ок

Эгэл түмэнд хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button