Х.Баттулга Э.Оюунболдын хувь заяаг нутгийн ахад нь ДААТГАВ

Цар тахлын хүнд хэцүү энэ цаг үед бид Ерөнхийлөгчийн сонгуулиа хийчихлээ. Одоо наадам хүмүүсийн анхаарлыг татаж эхэлнэ. Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг цар тахлыг үл хамааран зохион байгуулна гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Бэлтгэл ажлууд ерөнхийдөө эхэлсэн. Гэтэл наадмаар ард иргэдийг цэнгүүлэн баясгадаг эрийн гурван наадмын бөхийн барилдааны допингтой холбогдсон бөхчүүдийн асуудал шийдэгдээгүй байна. МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын хэвлэлд ярилцлага өгснөөр бөхчүүдийн допингийн асуудалд төр оролцдог гаж байдлаас болж энэ асуудал сунжирч буй гэх. Ер нь үнэн. Допингийн маргаанууд дээшээ очоод гацчихаад удлаа.
Допинг илэрсэн бөхчүүдийнхээ асуудлыг шийдэхгүй, овооруулж, Э.Оюунболдын цол хураах эсэх асуудлыг ч нэг талд нь шийдэлгүй гурван жил болж байгаад бөхчүүд бухимдаж эхэлсэн. Тиймээс ч асуудлуудаа цэгцэлж, шийдэхгүй бол наадмаар барилдахгүй, бойкот хийнэ гэдгээ бөхчүүд мэдэгдсэн. МҮБХ нь ч энэ асуудлаар хатуу байр суурь илэрхийлж, хамгийн сүүлийн байдлаар допингтой бөхчүүдийг энэ жилийн наадамд бүртгэхгүй хэмээгээд байна. Харин бөхчүүд уг шийдвэрийг хэрхэн хүлээж авах нь тодорхойгүй байна.
Мөн МҮБХ энэ жилийн баяр наадмыг элдэв асуудалгүй, допингийн асуудлаас анги зохион багуулахын тулд хоёр, гурван жил шийдэгдээгүй зарим бөхчүүдийн допингийн асуудлыг тун яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн албан бичгүүдийг тал тал руу явуулсан ч тоймтой хариу аваагүй хэвээр.

Эхнийх нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг ажлаа өгөхөөс бараг хоёр сарын өмнө түүнд хандсан хүсэлт. Дөрвөн жил Ерөнхийлөгчөөр ажилласан Х.Баттулга нэг бөхийн допингийн асуудлыг шийдчихгүй, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос явуулсан албан бичиг түүний ширээн дээр гурван жил “хэвтэж”, эцэстээ өөр Ерөнхийлөгчид шилжлээ. Өөрөөр хэлбэл Х.Баттулга гүрийсээр байж ажлаа өгч, Э.Оюунболдын цол хураах эсэх шийдвэрийг түүний нутгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд даатгаад одов. 2019 оны наадмаар допинг илэрсэн улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах асуудлыг яаралтай шийдэх шаардлага үүсчхээд байна. Шударга ёс ярьдаг, зарчимч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ асуудлыг наадмаас өмнө нэг тийш шийдэх үү, дахиад сунжруулсаар бөөн хэл ам гаргах нь уу гэдгийг харах үлдлээ.
ХОХИРОГЧИД:
Допинг хэрэглэсэн Э.Оюунболдын асуудал ийн гурван жил удааширч байгаагийн цаана хохирогчид бий. Түүнтэй барилдаж, өвдөг шороодсон бөхчүүдэд цол нөхөж олгох ёстой. Тухайлбал улсын аварга Н.Батсуурьт даян аварга, улсын харцага Д.Анарт заан, улсын начин Б.Цэдэнсодномд харцага, аймгийн арслан Н.Мустафад (тухайн үеийн цолоор) начин цол олгох хуультай. Гэтэл цолоо ахиулах ёстой энэ бөхчүүдийн зарим нь дараа жил нь өөрөө допинг хэрэглэж, зарим нь дахиад ч допингтой бөхтэй барилдаж, хоёр жил дарааллан хохирогч болчхоод байж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
монголын ард түмний итгэлийг алдсан балайд өгсөн цолоо буцааж авах хэрэгтэй монгол бөхийн сүрийг энэ балайгаар гутааж болохгүй дээ шударга л байх хэрэгтэй
Зарчимаа бариаад шийдчихнээ манай Хүүк. Доопинг будаа
Oyunboldiig naadamd burtgehgui baih ni deer. Burtgechihvel naadam bolohgui
Юу яриад байгаа юм! 100 жилийн бүх юм Хэнтийнх дуусаа! дуугуй бай!!!
Анхны шийдвэр шударга бол цаашдаа зөв шударга бна. Оюунболдыг допинг хэрэглэсэнийг бөхчүүд болон ард түмэн бүгд мэднэ. Харж л бай, итгэл амархан алга болдог.
Ersheel uzuuljihee 100 jiliin emneh buh tcoliiim egeed shine 100 s hatuu boljihoo buhjuud ewjin namdaah em uusan n dopin bolood bn ymar em uuj bolohguig medeegui shuu de zaawal oyunbold geh ym baihgui shu bugdiin ershee
Хуулийг нутархах танил тал хамаатан саданд өөр үйлчилэн гэсэн заалт байдаггүй даа харж л байя шударга нийгэм байгуулна чөмөгөө дундартал ясаа цайтал шударга ажиллах юм яриад ёслоод байсандаа шоу л биш байгаасай ард олон ямарч эрх мэдэлтэн алдартан бай шударга үнэн үйлчилдэг хууль засаг хүсэн хүлээж байгаа даа үүнийг биелүүлж чадвал ард иргэд хүрээлээд авна даа ерөнхийлөгчөө
Бөхчүүд барилдахгүй байвал сайн л биз. Наадам болохгүй .МҮБХолбооны байр суурь зөв.Энэ жил АХ 100 жил учираас Өмнө нь допинг хэргэлсэн бүх бөхүүдийг барилдуулах хэрэггүй.
Багцаагаар л аваа хаях юмаа. Хүрэлсүх Сүхбаатар аймгийнх гэж явдаг, Улаанбаатарт төрсөн хүн. Оюунболд Хэнтийнх
Tsoliin huraaj Barildah erhiin hasaj Bohoos burmoson hooh heregtei Sumod bol yag l ingene
Допингтой гүзээнүүд зайл
Oyunbold 2 jileer erhee hasuulaad barildaagui shiitglee huleesen odoo 100 jileer barildaj turuuleed darhan avarga bolno doo
3даваанд амлаж аваад хаячихаач Санжаа аваргаа. Түрүүлснээс ялгаагүй 100жил домог болон үлдэнэ.
хүрэлсүх нохойтхоо болио
Battulga gedeg hun hen baisan be gedgee todoos tod tamga darj uguud buulaadaa uneheer hulsnii magtaachinguudaar uuriiguu magtuulj uuruu tuundee unemsheel sain hun baisan gej itgeel yag unendee bol mash muuhai zalitai hun chanar eh oron ard tumen busdiig bodoh bodol bol heden terbum dolloroor archigdsan busdiin hiisniig hulsnii bicheechuudeeree uuriinh bolgon naaj magtuulsan hamgiin novshiin erunhiilugch bailaa delhiin zah zeeld tumriin une ustul ni zevtei tumur taraaj yag buuh uduruu aluurchin yragchid hulgaichuudaa bugdiig ni shorongoos gargaj tsul mungu tsohil buulaa iim l honin gadar chonon dotortoi hun sug erunhiilugch hiij baisan gehees oi guthiin gehdee burhan tenger gej baidag l bol ydaj l ur huuhed undes ugsaagaas ni tuluusuu avah l baih
Ard tumnii amidral ymar bgaad anhaar.Buh.huuhdiin zuu.muu gesen tulga toirson asuudal hamaagui.Naadamaa boli.Hui 7 hudagt ta nariin nair naadam boloh geed Sereglen chin tsoo shine 4 ger ch geh shig.Ulsiin mungeer tuilsan uomnuud.Ta nariin tansaglal hirees heterlee.Ter Sereglen gj gishuun 4 shine ger bariulj yah gj bga uom.Ard tumen ochihgui.eersdee l nargih gj bn
Huuk bol hariutslaga.es zuit turiig hevshuulj chadahgui dee.Naadam gd uheh gj bgaa ni.
Баттулга өөрт ашиггүй, хамааралгүй асуудлыг шийдэхгүй яагаад гэвэл тэр төрийн eрөнхийлөгч биш хувийн асуудлаа 1 т тавьсан, хэсэг бүлэг нөхдийн eрөнхийлөгч өөрт хэрэгцээтэй бол алуурчидаа ч өршөөж болдог гэдгийг харуулсан дэлхийн түүхэнд байгаагүй хар мөртэй eрөнхийлөгч байлаа. Дахин төрд бүү ороосой ой гутмаар юм. Хажуугаар нь хүн амьтан нь мэдэгдэхгүй шүлсээ үсчүүлсэн хар троллуудаа яасан ч их бэлдсэн юм