ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ
“EMart” сүлжээ “Ebay Korea” компанийн 80 хувийг 3 тэрбум ам.доллараар худалдаж авна

БНСУ-д төвтэй “EMart” сүлжээ дэлгүүрийг эрхлэн гаргадаг "Shinsegae” групп онлайн худалдааны зах зээлд эзлэх байр сууриа тэлэх үүднээс “Ebay Korea”-гийн хувьцааны 80 хувийг худалдаж авахаар болсон байна. “Ebay Korea” нь дэлхийн тэргүүлэх онлайн худалдааны платформ болох “Ebay” компанийн БНСУ дахь охин компани юм.
“Ebay Korea” БНСУ дахь онлайн худалдааны зах зээлийн 12 орчим хувийг дангаараа эзэлдэг байна. “Emart” компани 80 хувийг худалдаж авах хэлцлээ 3.05 тэрбум ам.доллараар хийжээ. Хэлцэл энэ оны сүүлээр эсвэл ирэх оны эхээр эцэслэгдэнэ гэж гадаадын хэвлэлүүд мэдээлж байна.
М.ТЭНГИС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Emart хотын төвд салбараа нээгээчээ. Хотын төвөөс Сансар орох арай л холдоод байна шүү. Анхааралдаа аваарай энэ саналыг.