Нийгмийн

С.Батсүх зодсон ажилчдынхаа мэдүүлэгт нөлөөлж, хэргээ хаалгасан уу

Л.Бямбасүрэнгийн зээ дүү, “МИАТ” ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар зодож буй бичлэг цахимд түгж, тухайн бичлэгтэй холбогдуулан түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар Тээврийн цагдаагийн албаны ИАТ-ийн цагдаагийн хэлтсээс уг бичлэгтэй холбоотой албан шалгалтыг явуулж, хэргийг "Гэмт хэргийн шинжгүй” хэмээн үзсэнээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ.

Тодруулбал, хэргийг Зөрчлийн тухай хуулийн 5.3-р зүйл буюу "Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” гэх үндэслэлээр нэг зуун нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулсан байна.

Хөшигний ардах процесс: Эл бичлэг нь гурван жилийн өмнөх үйл явдал бөгөөд ийн зодуулсан нь нэг бус удаагийн үйлдэл байсан гэх. Иймд С.Батсүхийн хүчирхийлэлд удаа дараа өртөж, зодуулсан гэх 50 гаруй хохирогчоос тайлбар мэдүүлгийг авч, түүнээс 10 гаруй ажилтанд шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулжээ. Улмаар мөрдөгч хохирогчдын шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтэд тулгуурлан "Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх” саналыг прокурорт хүргүүлсэн ч, прокурор "Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх шалтгаанаар эл саналаас татгалзсан байна. Ингэхдээ хариуцсан мөрдөгчид Зөрчлийн хэрэг нээж, торгуулийн арга хэмжээ авахыг үүрэгдсэн бололтой.

С.Батсүх нь “МИАТ” ТӨХК-ийн газрын үйлчилгээний хэсэг буюу зорчигчдод үйлчилдэг диспичер, ачигч нарыг бүрэн хариуцаж, хэд хэдэн ээлжийн ажилтнуудтай харилцдаг албан үүрэгтэй нэгэн байжээ. Ажилтнууд нь түүнээс маш их айдаг, элдэв дарамт шахалт дунд байнга байдаг ч хэлж чаддаггүй байсан зэрэг ужгирсан асуудлууд байсныг эх сурвалжууд баталж байна.

Ингэхдээ ачигч нарын хөл, шилбэ хэсэг рүү өшиглөх, эмэгтэй ажилтнуудын хувцсыг засах нэрээр биед нь зохисгүй хүрэх, элдэвчлэн доромжлох зэрэг нь энгийн үзэгдэл байсан гэх бөгөөд ажилтнуудыг дээш нь мэдэгдвэл цалингаас нь хасна гэх сүрдүүлгийг байнга хийдэг байсан аж.

Түүнчлэн түүний дарамт шахалтад байсан үйлчилгээний хэлтсийн эмэгтэйчүүд өргөдөл гаргаж, дээш нь илгээсэн ч, өнөөх нь захиргааны хэлтэстээ очихгүй царцсан удаа ч байгаа гэх. Эл удаагийн хэрэгт ч мөн тэрбээр хохирогчдын мэдүүлэгт хөндлөнгөөс оролцож, мэдүүлгийг өөрчилсөн байж болзошгүй байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
han
han

ugaasaa ene ulsad yamar huuli baih bish hurgan darga nart hurtel huuli uilchildeggui yum chine

Зочин
Зочин

ИНЕГ-ЫН ДАРГА БЯМБАСҮРЭН, ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА АМАРСАЙХАН НАРЫН ДҮҮ ГЭЭД БАТСҮХИЙГ ТОРГООД, ТОЛГОЙГ НЬ ИЛЭЭД ӨНГӨРЧ БАЙГАА АЖ. ОЮУН-ЭРДЭНЭНИЙН ЯРЬДАГ ШУДАРГА ЁС, ТӨРИЙН БОЛОН НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ЁС ЗҮЙ НЬ ЭНЭ ҮҮ. ХҮРЭЛСҮХИЙН ХУУЛЬ ЗАСАГЛАДАГ БОЛГОНО ГЭСЭН ЯАСАН БЭ ?

Зочин
Зочин

Монголд хуульгүй

Холбоотой мэдээ

Back to top button