Замын-Үүдийн 30 ХОНОГ: МХЕГ-ын дарга Т.Гантулга, ГЕГ-ын дарга Б.Асралт нар нэн тэргүүнд хариуцлага хүлээх учиртай

Коронавируст цар тахлын үед Замын-Үүд боомт “амь” тавих шахаад удаж байна. Бүхий л амьдрал ганц Улаанбаатар хотод өрнөөд буй юм шиг боловч тэндхийн болж, бүтэхгүй байгаа нөхцөл байдлаас энд ердөө сураг төдий л дуулдана. Ачаа тээврийн жолооч нар хөлсөө нэмж байна, хилийн цаана хэдэн мянган чингэлэг хураалгаатай байна гэгдсээр байсан ч асуудал жигдрээгүй.
Харин өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд боомт дээр биечлэн ажиллаж, бодит байдалтай танилцжээ. Ингэхэд нь өмхөрч унах шахсан нэвтрэх хаалга, ундуй сундуй, мурий тахир хаалт хашлагууд угтсан нь бичлэгт үлджээ. Албаны хүмүүс ингэж ч найдсан нь талаар болсон, тийм ч төлөвлөгөө нурсан, ийм ч асуудлууд болохгүй байна гэж шалтаг тоочно.
Замын-Үүдээр өдөрт 100 машин л орж ирж байгаа аж. Энэ нь ердийн үеэс гурав дахин буурсан үзүүлэлт бөгөөд хоёр талдаа ачаа, чингэлгийн бөөгнөрөл үүссэн. Гэхдээ БНХАУ-ын талаас хатуу шаардлага тавьж буй нь “Халдвар хамгааллын дэглэм муу байна” гэх үндэслэл. Гэтэл ариутган нэвтрүүлэх тэр хаалга аймшгийн кино л гэлтэй. Ерөнхий сайд өөрөө “Ийм хаалга байхаар яаж оруулах вэ дээ” гэж дуу алдах нь сонсогдоно.
Ингээд асуудлыг 30 хоногийн дотор шийдэх үүргийг хариуцсан алба, албаны хүмүүст нь өглөө. Шинээр зарим хүнд үүрэг хариуцлага ч оногдууллаа.
Тодруулбал:
- Халдвар хамгаалал, ариутгалын ажлыг сайжруулах, мөн хилийн хяналтын таван байгууллагыг зангидах Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгчөөр зөвлөх Л.Алтангэрэлийг
- Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч, дэслэгч генерал Ц.Жавхланбаатарыг томиллоо.
Түүнчлэн боомтын шинэчлэл, чөлөөт бүстэй холбоотой асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн хуралдаанд оруулан шийдвэрлүүлэхийг ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнд даалгажээ.
Ийн нөхцөл байдал 30 хоногийн дотор нөхцөл байдал сайжрахгүй бол холбогдох албан тушаалтнуудыг хална, солино гэдгээ мэдэгдээд ирсэн байна. Тэгвэл 30 хоногийн дараа саях шинээр үүрэг хүлээсэн Л.Алтангэрэл, Ц.Жавхланбаатар нараас гадна өнгөрсөн хугацаанд чиг үүргийг нь хүлээж ирсэн, нөхцөл байдлыг энд хүргэсэн хэн, хэн хариуцлага хүлээх ёстой вэ.
- Нэн тэргүүнд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар. Тэр салбар хариуцсан сайд.
- Халдвар хамгаалал, ариутгалын ажлыг толгойлж буй МХЕГ-ын дарга Т.Гантулга. Тэрбээр ковидын түр хуулийг далимдуулж, сонгон шалгаруулалтгүй энэ албанд томилогдсон нэгэн.
- МХЕГ-ын дэд дарга Т.Энхсайхан. Сандал суудал бөглөсөн, төсвийн мөнгөөр хий цалинжсан, дэд даргатангуудын нэг.
- ГЕГ-ын дарга Б.Асралт. Хил гаалийн асуудал дээр зөвхөн эрх ашигтай л ханддаг гэгддэг энэ хүн Замын-Үүд дээр иргэдийн эрх зөрчигдөөд удаж байхад юу хийсэн бэ.
- Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал
- Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нар нэрлэгдэнэ.
Энэ дундаас Т.Гантулга, Д.Асралт нарын томоохон улс төрчидтэй холбоотой эрх ашиг, илтэд тэдний бизнесийг хамгаалах чиглэлээр ажилладаг нюанс зэрэг нь хөшигний урд, ард яригдсаар байдаг. Тэд ковидын үед гааль дээр зарим бизнесийг ямар ч асуудалгүй явуулсан гэлтэй. Харин энгийн иргэдийн жижиг дунд бизнесүүд Замын-Үүд дээр амиа тавьсан.
Улсын эдийн засаг, нэр хүнд, иргэдийн амь амьдрал, аж ахуйтай холбоотой энэ нөхцөл байдалд өдий хүртэл дүлий хандаж ирсэн эдгээр хүмүүс хариуцлага хүлээх нь зүй билээ. 30 хоног өнөөдрөөс тоологдож байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын дарга нараа мэргэжлийн хүн томилж ажиллуулаачээ, кино жүжигчин, түүхийн багш, инженер,барилгачин гэх мэт үе үеийн Шадар сайдын шахааны хүмүүс, сугны үс, пялдага далдага хүмүүс байна, сольж өөрчлөөсэй.
Дэд дарга нар л сайд болон том даргаасаа илүү ажлаа хариуцаж хийдэг юм шүү. Том дарга болон сайд нар нь харин хамаг эрх мэдлийг авчихаад юу ч хийдэггүй хүмүүс байдаг. Сайд, дарга нарт л хариуцлага тооцох ёстой.
Арчаагүй шалны алчуурнууд , өчүүхэн ч ажлаа, түмнээ гэх сэтгэлгүй харласан дотортой новшнууд. Үтэр түргэн хатавчаар зайлуулбал таарна.
Тэр ИНEГ-ЫН ДАРГА ХЭЛ АМ ТАТАЛСАН ЯНЗЫН НӨХРИЙН АСУУДЛЫГ ИРЭХ ЗАСГИЙН ХУРАЛДААНААР ОРУУЛААД ХАЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЦЭН ЧИНЬ ХҮК-Д ОРОЙ НЬ АЛУУЛСАНШТ КККК ТЭГЭЭ Л НАМ.....
Үнэхээр гутаж байна. Ийм юм хийдэг, хийсэн дүр эсгэдэг, сэтгэлгүй, чадваргүй, мөнгөний донтой хүмүүсийг үтэр түргэн зайлуул. Би 20 жилийн өмнө явж байснаас өөрчлөгдсөн юм гэвэл хэдхэн хувь хүн, аж ахуйн нэгжийн барьсан байшин л бна лээ. Өдий олон жил өчнөөн мянган хүн автобусаар ирээд бууж, хамаг ачаа тээшээ чирж хил гаалиар гардаг зам нь цул шороо яагаад цементэлж тэгшлээд өгчиж болдоггүй юм. шороон замаар чемоданыхаа хамаг дугуй хэмхчээд ирсэн гомдмоор
ene gantulga gej nuhur mergejliin hyanaltiin baiguullagad ireed tui ch hiigeegui hundee ajlaa meddegguimuu esvel hiij chadadguimuu
Asralt bll zalilan hiidg l###r shdee nohoin g###g
Энэ хүмүүсийг солиоч иргэдийг хохироож байна бас төлбөр мөнгө нь өдөр бүр нэмэгдсээр байгаа , хариуцлага хүлээх ёстой
Тэр баруун гар доорх Бүлтгэр бор нөхөр угаасаа хулгайлах гэж төрсөн хүү байна лээ
Гааль, Мэргэжлийн хяналтын дарга дарга нар юу ч хийгээгүй. Тэд ашигтай юманд л анхаарал хандуулдаг
Zygeer zailuul. Uls, ard irgediinhee erh ashgiin esreg ajillaj bgaa humuusiig ug duugui zailuulah heregtei.
Зайлуул
Оюук худлаа яригч л болоод удлааш дээ. Багабандийг гусна л гэсэн, сарын хугацаа няднангаас хойш хичнээн ч газар хэлэв, замын үүдэд бас, хэрэгжүүлэхгүй байж улих гэгч л болж бн. 3 хоногт л шийддэг баймаар . Тэгэхгүй болохоор толгой дээр нь том булуунууд хавдсан хэвээрл байна
З0 гэхгүй шууд газар дээр нь арга хэмжээ авах хэрэгтэй шүү. З0 хоног гэдэг чинь бараг намар гэсэн үг дэ.
Hudlaaa kkkk shou shuu...barisan ch aldahgui kkk neeree shuu ugaasaa uursdiih ni chiheesnii humuus bgaa yahchgui
Энхсайхан гэж улаан авилгалч нөхөр. Шалгалт нэрээр явж уурхай хаачаад дараа нь нээхэд мөнгө авдаг.
Замын үүдийн удирдлагыг үндэсээр нь солимоор байна үнэхээр хээл авилга арай л дэндүү байгаа шүү...!!!
Замын үүдий
Замын үүдийн авто тээврийн дарга болон төрийн албыг солиж ядаж компютeр мэнэжмэнт мэддэг мэргэжсэн хүмүүсийг тавимаар байнаа...
Arai chdee mongol nar maani jaahan ch gesen ichih zuil bna uu ymar archaagui ym be odoo 30 jil iim baidaltai yblaaa odoo boloo bosoj mongoliigoo dahin sergeeh seheeten zaluusiigaa demjin garnaa harjil baigaarai
Ok
ГЕГ-н дарга Асралт, хяналт шалгалтын газрын дарга Баттөрийн хамт Өмнөговь аймагт хилээр нүүрс тээвэрлэдэг компаны машинуудад Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн эрх олгохдоо асар их авилга авсан тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зураг хөрөгтэйгээ явж байна. Хууль хяналтын байгууллагууд энэ асуудлыг шалгах хэрэгтэй. Энэ бол бодитой асуудал шүү! Илрүүлэхэд ч амархан гэмт хэрэг. Иймэрхүү гэмт хэрэгтнүүд төрийн албыг самарч байна.
Тэр Асралтыг зайлуулаачээ. Сү -ийн дүү гээд ах дүүгээрээ хулгайч новшнууд
Мэргэжлийн хяналтын энхсайхан гээчийг хал. Гантулга дэд дарга гэх тэр нөхөрт эрх мэдэл өгснөөр зөвхөн шантааж л хийдэг болсон.
Gantsan zamiin uudiin hil gaaliar zogsohgui busd buh boomt gaali hiliihniig shalgah solih shiitgeh heregtei minii l medhiin umnugoviin uy uyiin hil gaaliin darga tuunii ah duu nar gej hulgui baychuul l baidiinshdee uunii daraa MHGazar gazriin alba tsagdaa shuuhiihniig shalgah heregtei mun emneleg gej asar ih hund surtaltai gazar bii shuu odoo tsalingaa nemuulne l geel soliorool bna umnugoviin busiin onoshlogoonii tuv geel neeh tom nertei surjin murtuu darjin gazar baidiin em tariag goltsuuhan huviaraa oldog ihenhdee ynz buriin shinjilgeeg huviin emnelegt uguud ir gedeg udurt 5-10 hun uzeel bolloo margaash ir gene vakzin hiilgeed tarhi tolgoi uvduud dotor muuhairaad baihaar ni 6sariin 26 nd yaraltai tuslamjiin tuv deer ni hureed ochison chini uzehgui umnu tald uzej bgaa geed hudulduggui yumdaa tanidag ni darga boss uzheeree suid bolool ineej huhruul nuguu hun munuu l geheer boldiin bilee emch nar mini alag uzelgui aytaihan huleej avaad eyeldeghen uzeed zuvulguu uguud gargaj bai ard tumen chini ayandaa tsalin mungiig ni nem geel shaardaad unana shuudee
Сай.даа.с нь э.хлээд үн.дэс.тний эс.рэг гэм.т хэ.рэгт татаад хариу.цлага үүр.үүлч.ихвэл асуу.дал.гүй болч.моо.рдоо.
МХЕГ-ын дэд дарга хятадын эрлийз, Ж.Эрдэнэбатын хүн Т.Энхсайханыг зайлуулах хэрэгтэй.
Ийм сэтгэлгүй ичих булчирхай байхгүй сайд дарга нэртэй цүнх барьж дээшилж дэвшсэн луйварчдаас болж Улс орны ажил унаж байна шүү дээ! Ер. Сайдаа наадуулаа зайлуулаач хариуцлага тооцооч.Мөн МУ-ын төрд байгаа энэ мэт бэртэгчингүүдээс төрөө цэвэрлэх хэрэгтэй! 21 аймагт энэ мэт сэтгэлгүй нөхдүүд төрөөр дүүрэн байгаа шүү!