
Монгол Улс “ковид-19”-ын халдварт цар тахалд жинхэнэ утгаараа ялагдав. Хоёрхон сартай нярайг эхээс нь салгаж, гэрт нь өвчтэй чигээр нь орхисноор эндэв. Гучин хэдхэн настай залуу эмнэлгийн тусламж авч чадалгүй ялгаварлан гадуурхагдаж үүдэнд нь амь тавив. Бидний цөөхөн Монголчууд эмнэлгийн орон дээр, гэртээ арав арваараа хорогдсоор, хорвоог орхисоор байна.
Эмнэлэгт тоогдохгүй нь гэртээ хүндэрч, азаар эмнэлэгт хэвтсэн нь амьсгалын аппратаа дамжуулан хэрэглэж, эмнэлгийн улаан бүсэд ажиллаж байгаа эмч нар нь туйлдан цөхөрч, нас барагсадтай ар гэрийнхэн нь салах ёс ч хийж чадахгүй хоцорсоор. Ийм л уйтай гашуун өдрүүд үргэлжилж байна.
Одоогоос жилийн өмнө буюу 2020 оны тавдугаар сард Польш Улсын Засгийн газраас гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх зориулалт бүхий 6.5 сая еврогийн өртөгтэй хээрийн эмнэлэг өгсөн. Нэг дор 65-100 хүн хүлээн авах хүчин чадал бүхий эмнэлэг нь дүрс оношлогоо, лаборатори, мэс засал, эмийн сан, цусны нөөцлүүр, дотрын тасаг, эрчимт эмчилгээ зэргийг үзүүлэх чадалтай. Ковид-19 цар тахлын үеийн бэлэн байдлыг хангасан гэж Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамныхан мэдээлж байв.
Гэтэл ард иргэд нь эмнэлгийн бараа харж чадахгүй байгаа энэ эгзэгтэй үед хээрийн эмнэлэгээ дэлгэж ард иргэддээ үйлчлэх учиртай бус уу. Хээрийн эмнэлэг хаачсан тухай, юунд зориулан бэлтгэл сургуулилт хийн сүржигнэж байсан туха асууж сураглаж байна.
Төрийн “Хатан Эрдэнэ”-ээр өргөмжлөгдөж асан, сайд асан Д.Сарангэрэл, ОБЕГ-ын дарга асан Т.Бадрал, Шадар сайд асан Ө.Энхтүвшин нар дээрх эмнэлгийг мэдэх учиртай. Тэд бэлтгэлээ сайн базаасан бол цар тахлын өмнө ийм их хохирол амсаж, ингэтлээ өвдөг сөхрөхгүй л байсан буй за.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөл хорихгүй бол нөхцөл байдал сайжрахгүй болчлоо. Энэ наадмын амралтын өдрүүдийг ашиглаж хөл хориод, хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлаад авбал зөв байна даа. Харамсалтай нь энэ олиггүй засгийн газар нь ямарч арга хэмжээ авахгүй байсаар байгаад дуусах юм шигээ.
20тэрбумын эмнэлэг хаачиваа
Oyun nertei harhuu, Hurelsuh geh ovgon nar Hentiid avaachsan gesen uu
Sarangerel uuriiguu Reklamdah ajliig munch sain hiisen dee Ug sonsoj bas daaj sur dandaa magtuulsaar baigaad emzeg bolj
Гадагшаа гаргаад мөнгииг нь шаачихсан юм бишүүү ???
Гатан эх Энхтүвшин Хүүк 3аас хээрийн эмнэлэгээ нэхээчээ зувчуулчвуу одоо л хэрэглэдэг цаг үе нь шүү дээ намар өвөл хэрэглэхиймуу
угаасаа хулгайч луйварчид байхаа нэг жишээ нь арчаагүй ард иргэдтэй хойно аргагүй
Энэ авгай чинь юу болчихоод дахин дахин донгодоод байдаг болчихвоо. Яг л ЭМ-ийн сайд асан Мөнхсайханд атаархаад байгаа юм шиг. Эсвэл өөрийг нь од гэж бодуулаад рольдоо итгэчихсэн байхад нь Хүрэлсүх нь тоохоо байчихсан юмуу.
Гудамж манацраар ариутгагч машин хаачив?
За наад авгай чинь дарж байгаад өөрийн болгочих санаа байж мэднэ шүү! Шунал шүгэлсэн мулгуу толгой гэдэг нь мэдэгдээд байсан!
Арай хэтэрч байна энэ өвчнөөр далимдуулж хичнээн хөрөнгө зувчуулав шалгаж бүгдэд нь хариуцлага тооцох хэрэгтнй
Zarsan l biz, chono d honi hadgaluulhaar yaadag bilee
Yasan shunal n duusdagggui pisdaanuud ve.MGLd terbumtan malchin ajilchin bhgui gedeg unen shde.Hurtsiin huuhed.EldevOchiriin huuhed huviin ongotsoor nisch bn ch geh shig.Hurelsug.Oyuk nar hulgaichuudiin hurenge huraah ajildaa orooch.ZUded sur danzan tsarailj bhaar.
Манай төрийн хатан эрдэнэ яагаад л байна даа.Та нар тэр хээрийн эмнэлгийг яагаад нуугаад байна.Ашиглах ёстой цаг нь одоо биш юмуу. Арай хусаад хувьдаа авчихсан юм биш биз.Сүүлийн үед ер ичиж нэрэлхэх юмгүй ил цагаан хулгай хийдэг баригдахаараа баахан худал талбар хэлж байгаад намаараа бамбай хийгээд хийсэн хэргээ нам дардаг болчихоод байгаа даа.
Албан тушаал,эрз мэдлээ авсан хойно ард иргэдийг хог дээр шидсэн гэдэг нь энэ.
Заяандаа гомдоорой.
Гатан ээж чавганц мэдэх байх..