Монголын төр эмч нарын амыг “Мөнгөгүй” гэдэг үгээр таглав

Цар тахлын халдвартай хоёр жил гаруй тэмцэж, сөрөн, галын шугаманд ажиллаж буй эрүүл мэндийн салбарынхан тэсэрч, жагсаж буй. “Цагаан халаадтан”-уудын ачаалал жирийн үеийнхээс 4-5 дахин нэмэгдэн, гэртээ ч харих сөхөөгүй ажиллаж буйгаа тэд учирласан.
Одоогоор 3100 гаруй эмч, эмнэлгийн ажилтан халдвар авч, өндөр ачаалалтай ажиллаж буй ч тэдний дундаж цалин нь 640.000. Өнөөдөр цаг үе, эдийн засаг ямар байгаа билээ. Халдвар авах эрсдэл үргэлж отож буй орчинд, борви бохисхийх чөлөөгүй ажиллачихаад ийм цалин авч буй нь үнэндээ шударга бус. Хөдөлмөр, зүтгэл, ажлын ачааллыг цалинтай нь жишвэл шүү дээ.

Туйлдаж, цөхөрсөн эмч нар Сүхбаатарын талбайд ес дэх өдрөө жагсан, цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардсаар байгаа. Халдвартай, цар тахалтай байгаа өнөө цагт эрүүл мэндийн салбарынхныгаа ингэж туйлдуулж, есөн хоног жагсаж, суулт хийхэд нь нүдэн балай, чихэн дүүлий суудаг орон манайхаас өөр байдаг болов уу.
Хамгийн гол нь эрүүл мэндийн салбарынхан энэ олон хоног жагсан, дуу хоолойгоо хүргэсэн нь үр дүнд хүрсэнгүй. Ганц нэг эмнэлэг цалингаа тодорхой хувиар нэмснийг эс тооцвол шүү дээ. Монголын нийт эмч, эмнэлгийн ажилчдын хэдэн хувийг нь эдгээр эмгэлгийн ажилчид эзлэх нь ойлгомжтой. Тэгэхээр үнэндээ чамлалттай.

Эрүүл мэндийн салбарынхан, эмч нар “Ажлын орчин хүнд байна, цалингаа нэмүүлье” гэж жагсаж, тэмцэж байсан тун ховор. Чимээгүй хөдөлмөрлөөд, ажиллаад явдаг энэ жагийн эгэл баатрууд. Тэсэрч, туйлдсан тэдний энэ удаагийн шаардлагыг Монголын төр биелүүлж чадсангүй.
“Мөнгөгүй” гэдэг үгээр амыг нь таглалаа. Энэ байдлаараа цаг үе улам хүндэрнэ, эрүүл мэндийн салбарынхны ачаалал улам ч нэмэгдэнэ. Бид бид өвдсөн үед эмнэлэгт очдог, эмч нар л биднийг эмчилдэг. Цар тахалтай хүнд үеийг нуруун дээрээ үүрч, галын шугаманд ажиллаж буй эмч нарын нийгмийн асуудал, цалинг одоо анхаарах цаг болсон. Урмыг нь л хугалчихгүй юм сан.
Г.ЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
заавал ийм хүнд үед мөнгө нэхээд байхдаа яахав дээ ядахдаа өвчингөө ялж эдийн засаг дээрдэх үед яриач дээ
Өргөсөн тангараг, цагаан нөмрөгт баатар энэ тэр хаана байна. Яг үнэндээ цалингийн сүлжээ нь 600,0 боловч илүүл цаг, үзлэг оношлогоо, гээд 1,5 саяас буухгүй ш дээ
TSALING NI NEMEECH. MERBUMAAR TEMDEG XIIJ DEMIIRCH BAIXAAR TER MONGIIG EMNELGIIN AJILTAND OG ES BOOOS ORON DAYAAR EMNELGIIN AJILTNUUD AJIL XAYA
байсан ч битгий өг.
Эмч нар эмнэлгийн ажилчид ажилласаар байгаад ядуурч байна.Эмч нар ажилласаар байгаад өөртөө өвчин авч байна.Яагаад ажиллаад байна гэхээр тангараг өргөчихсөн болохоороо ажиллаад байгаа юм.Сонгуулиар сайхан амлана. Сонгуулийн маргааш мартдаг.Ялангуяа МАНгарууд ард түмнээ мөнх ядуу амьдруулах сонирхолтой байдаг юм шиг байна.
Татвар төлөгч хувиараа хөдөлмөр эрхлэгч нар ажилгүй зогсонги байна. Эмч та нарын цалинг татвараар бүрдүүлдэг юм, улс өнөөдөр мөнгөгүй байгаа болохоор аргагүй үнэнгээ хэлж байна, жаахан тэсээд энэ өвчинг жаахан хумьж авсаны дараа цалингаа яривал яасан юм! Шударга үнэнг хэлвэл татвар бүрдүүлэгч хөөрхий нэг залууд бүхэл бүтэн 2 эмнэлэг дээрээс нь 03н эмч нараас тусламж гуйсаар байтал хэн ч туслаагүй, туслах боломж байтал туслахыг хүсээгүй, харин ч дээрээс нь архичин ядуу эмзэг бүлгээр нь дуудаад сууж байгаа чинь ёс зүйтэй асуудал уу! Тухайн үед ажиллаж байсан эмч нараас чин сэтгэлээсээ уучлал гуйсан эмч байна уу! Алга, энэ бол ёс зүйн асар их доголдолтойг харуулж байгаа, аягүй бол жагсагч та нарын дунд ичихгүй цалин нэм хэмээн сууж байгаа. Ямарч сэтгэлгүй, хүнлэг бус, хүн мас чанаргүйн илэрхийлэл! Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино!!! Энгийн иргэд бид та нараас харьцаа хандлага хариуцлага хүн мөс чанар хүнлэг сэтгэлээ цалин мөнгө нэхэж байгаатай адил сайжруулахыг хүсч байна, шаардаж байна.
Ундармаа гэж МАНчин дангаараа хичнээн төгрөг идэж цусаллаа даа. Энэ одоо яаж байгаа юм бэ???!!!
Bid hiisen ajila uneluuleh gj bna hezee ch emch nart sain ner zuuj baigaagui shtd ard irged ni uhehee bolood tamtgataa tulhar bidniig gd irdeg ta nar oorsdoo ter hamgaalah huwtsas ntrg ni omsood ochoon tsagaar bidnii orond ter nohtsold ni orood uzcheed ingej yrina shu bid ug ni ta bugdiin toloo l ajildag shte tghed hunii omnoos owdtson ym shg aash aranshin gargaj Eruul mendiin ajilchdiig zaginaj haraaj zuhej ntr baidag archagui uzel bodoltoi
одоо ажилаа хаях хэрэгтэй угаасаа монголын нийгэмд нэр хүндгүй эрүүл мэндийн салбар шүү дээ
муулаад доромжлоод байдаг хүмүүс нь тэднийг байхгүй бол яахыг харах хэрэгтэй
Owdhooroo hen deer ochdog bilee tgwel emch suwilagch bhgui oor oorsdiigoo emchleed uzldee.chadwal hamaaguishd
Засгийн газар, ЭМЯ- ны гаргасан шийдвэр нь дандаа буруу байдаг. Жнь улаан ногоон бүсээр нь ялгах хэрэггүй байсан юм. Гүйцэтгэлээрээ цалинжина гэчихээд үнэхээр хийсэн ажилд нь дүйцсэн цалингаа авч чадахгүй байна шүү дээ. Энэ гүйцэтгэлээ сайн судлаач дарга нараа