Нийгмийн

С.Бямбацогт: Гэртээ сууж байтал их ус түрээд ороод ирсэн

Өмнөговь аймгийн нийт нутгаар үргэлжилсэн борооны улмаас үер болж аюултай нөхцөл байдал үүсээд буй. Аймгийн зүгээс гамшигт өртөгсдийг авран хамгаалах болон засварын ажлуудыг одоо авч гүйцэтгэж байна.

Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн ахмад Д.Дэнзэнгийн хэлснээр:

  • Одоогийн байдлаар үерийн улмаас сураггүй болсон, гэмтсэн хүн бүртгэгдээгүй байна.
  • Гэр орон нь үерт автсан гэх дуудлага иргэдийн зүгээс их ирж байгаа. Энэ тал дээр Аймгийн онцгой комиссоос очих газаргүй айлуудыг аймгийн улаан загалмай хороо, аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар өрөө бэлдэж оруулах арга хэмжээг авч байна. Одоогоор энэ түр байранд орсон айл цөөн байна.
  • Сүүлийн гурав хоногийн хугацаанд үертэй холбоотой нийт 310 дуудлага аймгийн онцгой байдлын газрын шуурхай дуудлагын утсанд ирсэн байна.

Энэхүү нөхцөл байдлын талаар бид тус аймгийн иргэн С.Бямбацогттой ярилцлаа. Тэрбээр үерийн улмаас гэр нь сүйдэж, одоо хүүхдийнхээ гэрт амьдарч байгаа юм.

-ЯАХ ИЙХИЙН ЗУУРГҮЙ ӨВДӨГ ТАТСАН ИХ УС ГЭНЭТ ОРООД ИРСЭН-

-Үер орж ирэхэд та ямар нөхцөл байдалтай байсан бэ?

-Үер гэнэт л ороод ирсэн учир самгардаад өөрөө л арай гэж гарч ирж чадсан. Өглөө найман цагийн үед гэртээ сууж байтал их ус түрээд ороод ирсэн л дээ. Хашаанд маань хамт амьдардаг залуу портероороо намайг аюулгүй газар гаргаж өгсөн. Гэр усанд маань автсан учир хүүгийндээ ирээд хоёр хонож байна. Аймгаас таних ах, дүүгүй настай хүмүүст түр байрлах байр гаргаж өгч байгаа гэсэн. Хүүхдүүд минь байхад намайг тийшээ явуулахгүй л дээ.

 Жорлон, амбаар, байшин гээд бүгд усанд живсэн. Онцгой байдлын газраас хүмүүс ирээд тогтсон усыг гурван удаа шавхаж өгсөн хэдий ч хашаан доторх намаг шиг болчихсон, орж болохгүй л байна. Саяхан чийгтэй ч гэсэн хувцаснуудаа авчруулах гээд хүүгээ явуулсан. Ороход хүндрэлтэй байна л гэсэн.

-Өөрөө гэмтэж бэртээгүй юм байна. Гэрт тань үерийн улмаас ямар эвдрэл гарсан бэ?

Гэрийн туурга, бүрээс усанд үлдсэн. Уул нь бариад дөнгөж дөрвөн жил болж байгаа гэр. Тэгтэл одоо шалнаас эхлээд бүх зүйлд нь ус ороод муудчихлаа. Манай хажууд том охины маань байшин байдаг юм. Тэдний дээвэр, шалнаас ус нэвтрээд юу ч үгүй сүйдсэн. Ус орсон болохоор таазыг нь ховхолж аваад, шалны халаалт байсныг бас хуулах хэрэгтэй болсон. Хүүхдүүд маань өөрсдөө төвд орон сууцанд байдаг юм. Зундаа хүүхдүүдээ байшинд авчирдаг байсан. Одоо байшин нь нэлээн засвар хийхгүй бол суухын аргагүй болсон. Сүүлийн үеийн тавилгууд ус орохоор амархан сарайгаад хэмхэрчихдэг юм билээ. Зурагтнаас бусад тавилгаа авч чадаагүй л байна. Наранд гаргаад хатаавал хэрэглэж болох эсэхийг мэдэхгүй юм.

-ТЭТГЭМЖЭЭС АВДАГ ХЭДЭН ТӨГРӨГӨӨРӨӨ Л АМЬДАРДАГ-

-Таны хувьд байшингаа засах эсвэл шинээр барих бодол байна уу?

Би одоо 59 настай. Халамжинд ороод дөрвөн жил шахуу болж байна. Дараа жил тэтгэвэрт гарна. Хөл, гар маань их өвддөг болохоор өөрөө засвар хийж чадахгүй. Тэтгэмжээс авдаг сарын 300 мянган төгрөгөөрөө л амьдардаг. Түүнийхээ хагасыг эм тарианд зарцуулна. Хүүхдүүд мөнгө илүүчилдэг ч одоогийн байдлаар ковидоос болоод өөрсдөө ч хэцүүхэн байгаа. Хүү маань гурван сар ажилгүй байна. Тэгэхээр хэдий засвар хийхийг хүссэн ч өөрсдөө мөнгө гаргаад засах боломж бараг байхгүй л дээ.

Тооцоолоогүй барьсан засмал замаас болж үер хүчтэй түрж орж ирсэн.

Аймаг, сумаас ямар нэг нөхөн төлбөр, тусламж үзүүлж байгаа юу?

-Нөхөн төлбөр тусламж зэргийг өгөх эсэхийг одоогоор мэдэхгүй байна. Уул нь анх сумаас гэр, нойлоо засахад 300 мянган төгрөгөөр тусална гэсэн. Гэтэл одоо хүртэл байхгүй. Энд тэндээс зураг аваад, цаас бичиг бариад л яваад байх юм. Сонгууль болохоор саналаа өг гээд хорооноос байнга залгаад байдаг. Одоо иймэрхүү зүйл дээр ингээд тоохгүй хаячихмааргүй юм гэж найдаж байна.

-Үер ингэж хүчтэй орж ирэхэд нөлөөлөх зүйл байсан уу?

Манайд ямар ч тооцоогүй засмал зам барьсан. Сайхан замтай боллоо гэж бодсон чинь доогуур нь ус урсах хоолой хийгдээгүй байсан юм билээ. Тэгээд л үер ороод ирэхэд зам битүү учраас ус дүүрээд зам давж гарч ирэхдээ улам хүчтэй орж ирсэн. Өмнө нь манай нутагт их хэмжээний бороо ордог л байсан. Ингэж усанд автаж байсан тохиолдол байхгүй. Шинэ зам бариад жил орчим л болж байна. Говьд бороо орохгүй гэж бодсон юм уу, мэдэхгүй юм.

-Одоо хэрхэх төлөвлөгөөтэй байна вэ?

Нэмж бороо орохгүй бол гэр рүүгээ явах санаа байна. Одоо нар гарахаар гэрээ хүүхдүүдээ гуйлгаж буулгана. Шал хөгцрөөд сүйд болсон байх. Уг нь хүүхдүүд хувиараа давхар усыг нь шавхсан юм. Усанд автсан тавилга, юмнуудаа хатаавал ажиллах эсэхийг нь эхлээд үзнэ дээ.

О.ЭНХЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН

АЙМАР СУМЫН ЗАСАГ ДАРГА НАР ХУЛГАЙ ХИЙЖ ХУВИЙН ХӨРӨНГӨӨ АРВИЖУУЛЖ СУУХААР ЯДАЖ НЭГ ҮЕРИЙН ДАЛАН БАРИАСАЙ

Plaquenil
Plaquenil

Propecia Cost Prescription

prednisolone injections
prednisolone injections

Pastilla Cialis Con Alcohol

Propecia
Propecia

Pharmacy Prices For Levitra

generic stromectol
generic stromectol

For Sale Hydrochlorothiazide Secure

indian viagra
indian viagra

Cialis Somministrazione

buy cialis online usa
buy cialis online usa

comparativa cialis viagra

cheapest cialis
cheapest cialis

Viagra In Canada

Priligy
Priligy

Cost Propecia 1 Mg

Prednisone
Prednisone

Cialis Tablets Australia

furosemide 40 mg canadian pharmacy
furosemide 40 mg canadian pharmacy

Pastillas Cialis Funciona

buy plaquenil online
buy plaquenil online

Over Counter Med Comparable To Cialis

Холбоотой мэдээ

Back to top button