Тэд борооны дараа солонго гарахад “Ижил хүйстэн” гээд чулуу шидэх вий

Жил бүр “Тэгш эрх, бахархлын өдөр” гэж болдог. Яг одоо эл өдрүүд үргэлжилж буй бөгөөд олон нийтийн гудамж, талбайд энэ агуулгаарх сурталчилгааны самбаруудыг байршуулсан байгаа юм. Зорилго нь бэлгийн цөөнх буюу гей, лесби, бисексуал гэхчлэн бэлгийн чиг баримжаатай хүмүүсийг нийгэмд ойлгуулах, хүлээн зөвшөөрүүлэх.
Харин эдгээр өдрүүдэд бэлгийн цөөнхийг хувь хүнийхээ үүднээс дэмжихгүй гэдгээ илэрхийлэх, цахим сүлжээнд нөлөө бүхий хүмүүс цөөнгүй байна. Тухайлбал, зохиолч Todko Samson, Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нар. Тэд үүний дээр “Pop It” гэгддэг солонгын өнгөтэй хүүхдийн тоглоомыг бэлгийн чиг баримжаа өөрчлөгдөхөд нөлөөлдөг гэсэн үндэслэлгүй мэдээллийг хуваалцаж буй.
Хувь хүн бүрд л өөрийн итгэл үнэмшил, түүндээ үнэнч зогсох эрх гэж бий. Гэхдээ олон нийтийн алба хашиж буй хүнд бусдын эрхийг хүндлэх хариуцлага гэж байх ёстой. Жишээ нь Todko Samson бол асар олон уншигчтай, таван боть бестселлер номын зохиолч. Энэ утгаараа нийгэмд үзэл санааны хувьд нөлөөлөгч. Б.Одсүрэн төрийн алба хашдаг хүн. Бас энэ утгаараа олон нийтийг ялгаварлан гадуурхаж, эрхийнхээ хүрээнд хийж буй үйл ажиллагааг нь илтэд субьектив байдлаар шүүмжилж болохгүй.
Хамгийн сонирхолтой нь, солонгын өнгөтэй тоглоомоор тоглосон хүүхэд ижил хүйстнээ сонирхдог болно гэсэн логикгүй мэдээлэлд итгэж байгаа нь гайхамшигтай. Гайхамшигтай гэхээс яах вэ. “Pop it” тоглоом саяхнаас дэлхий даяар хүүхдүүдийн сонирхлыг татаад буй. Харин Todko Samson уг тоглоомыг тоглосон хүн багаасаа G цэгийн мэдрэмжтэй болдог, бэлгийн чиг баримжаа нь өөрчлөгддөг гэсэн мэдээлэл хуваалцсан. Б.Одсүрэн энэ мэдээллийг сонсоод хүүхдийнхээ тоглоомыг хогийн саванд хаяжээ. Мөн автобуснууд дээр наасан “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн зурагт хуудсыг авхуулжээ.
Өнөөдөр юунд итгэх вэ гэвэл олон улсын байгууллага, тэднээс бэлтгэн зарласан шинжлэх ухааны судалгаа. Үүгээр бол хүний бэлгийн чиг баримжаа төрмөл байдаг, өсөж хөгжих явцад бусдын нөлөөгөөр өөрчлөгддөггүй гэдэг нь нэгэнт батлагдсан. Өөрөөр хэлбэл өөрсдийгөө “Бид адилхан хүн” хэмээн нийгэмд хүлээн зөвшөөрүүлэхээр зориглож буй хүмүүсийн үйлдэлд автаж, дагаад ижил хүйстнээ сонирхдог болчихно гэж байхгүй.
Гэтэл цэвэр хувь субьектив хандлагаар, асар хүний эрхийн мэдрэмжгүй, бас шинжлэх ухаанч сэтгэлгээгүй гэдгээ гайхуулж, олон нийтийг үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт руу турхирч буй нь харамсалтай.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одсүрэн чинь залилан дээр нь худлаа мэдэмхийрсэн маанаг гар шд
Uneheer yaaana daa, hunii erhiin medremj yu ch bhgui
Хамгийн гол нь энэ хүмүүс чинь өсвөр насны хөвгүүдийг уруу татдагт хор уршиг нь байна. Хэдэн жилийн өмнө ТВ-ээр Бразил хөвгүүдийн 30% ижил хүйстэн болж бна гэж ярьсан. Төрөлхөөсөө ийм олон бна гэж юу байхав, уруу татдаг гэсэн үг.
ДОХ-р өвчлөгсдийн ихэнхи нь гомо бг.
харамсалтай нь 2 өөр улсын судлаачийн тоймлосоноор бэлгийн чиг хандлага нь өөр хүмүүс энгийнтэйгээ адил ижил хэмжээтэй яг адил төрдөг гэсэн. хувь хүний араншин, нийгэмийн уламжлалаас болоод инхэнх нь мэдэхгүй, эсвэл тас нуугаад "золгүй" гэр бүлийн "аз жаргалгүй эхнэр эсвэл нөхөр" болоод өнгөрдөг гэсэн шдээ. тэгээд ч энэ нь гэмт хэрэг биш шдээ. тиймээс буруутгахаасаа өмнө судлах хэрэгтэй.
Өсвөр насны хүүхдийг уруу татдаг эдр. Худлаа мэдээлэлдээ автчихсан. Яах гээд байдаг байна аа. Уруу татагдаж гомо болдог бол уруу татагдаж эсрэг хүйстнээ сонирхдог болж болох нь ээ тэгвэл? Ямар ч логик үндэслэл алга.
Одсүрэнгийн зөвөө. Өөрийнхөө хүүхдийг ижил хүйстэн болсноор та нар өөр дээрээ буулгаад бодоод үз
Тэр зохиолчийг нь мэдэхгүй юм. Харин Одсүрэн нь сэхээтэн тэр тусмаа олон улсын хэмжээнд үнэлэгдсэн эрдэмтэн айлд өссөн хүн мөртлөө ийм даржин үзэл бодолтой гэхээр хачин санагдав. МАНгаруудтай нийлэхээрээ бас ухаан санаа нь балайрцгаадаг юм болов уу ккк.
Ene 2 hunii ugend itgej tuilshirch bgaa humuus bol niigmiin hamgiin munhag harangui heseg ni gej helj bolno. Naad zahiin hunii erhiin asuudaliig aytaihan oilgood huleej avah chadvar tedend bhgui bn. Gen Z uyiihend lgbt gdg bol engiin l zuil. Hrn sots niigmiin heden uldegdeluul l huuchin tsagaa avchirah geed tuvchinuj bgaa ni ene ????
Наад ижил хүйстэнгүүд чинь эгнээгээ тэлэхийн тулд, шинэ хавьтагчтай болохын тулд хүүхэд залуучуудыг уруу татахаар оролддог нь туйлын үнэн. Хүний эрх нэрийн дор бүр улаан цагаандаа гараад сурталчилгаагаа ил цагаан явуулах гэж, битгий давар. Амь зуухын тулд хөдөлмөр эрхлэх, амьдрахыг чинь хавчаагүй, харин хүүхэд залуусыг гаж урсгалдаа татахын тулд сурталчилах, логогоо наахыг эсэргүүцнэ! Битгий давар!!!
Одсүрэнг дэмжиж бна. Энэ балайнууд хүнийхээ хувьд эрхээ эдлээд амьдар, харин сурталчилж заваарч олон хүүхдийг энэ заваан юмандаа дасгах санаатай бол жинхэнээсээ үзэн ядна шүү олон түмэн
Манин хүн 10 мянган ганц тохиолддог.Төрөлхийн ийм эмгэгтэй хүнийг Монголчууд хэзээ ч гадуурхаж байгаагүй.Харин бэлгийн гаж донтон хар тамхи сэтгэцэд өөрчлөх бодис хэрэглэдэг хүмүүсийг нийгэм даяараа хүлээн зөвшөөрөхгүй яагаад гэвэл бид 3-хан сая хүнтэй.Гомо трансжендэрийг нийгэмд сурталчлаад байгаа нь Монголын ирээдүй хойчийг устгах харийн бодлого мөн.
Солонгыг өмчилчихсөн ч бАйх шиг. Солонго гэдэг солонго, тэр өнгийг ижил хүйстнүүд битгий өмчлөөд бай. Ижил хүйстэн гэж байдаггүй юм, зөвхөн завхайрал, бас бэлгийн хүчирхийлэлд орсон хүмүүсийн мухардалт тайлбар. Бүүр дөрөөлөөд бахархал ч гэх шиг. Шал балай юмаа. Судалгаа энэтэр бол худлаа шүү, батлагдсан юм байхгүй, байнга батлагдсан гэдэг ч байнга үгүйсгэгддэг онол шүү. Бүү завхайр. Бас бүү шүү.