НИЙГЭМ

Нэг шөнийн борооны ая даахгүй нийслэлийн автозам

Өчигдөр нийслэлд асгарсан аадар бороо нэлээд хэдэн замыг эвдэж, машиныг там болгов. Түгжрэхийн сацуу замын бартаа, тогтоол ус, нүх сүвийг тойрч явсаар жолооч нар олигтой ч зам хороож чадахгүй, машин техникээ эвдсэн тухай мэдээллүүд цахимд хаа саагүй хөвөрнө. Харин явган иргэдийн хувьд автобус, машинд ус цацуулахаас зайлсхийж, гутал хувцсаа норгохгүй гэсэндээ уртын хариалтаар хичээллээд эхэлжээ.

Жилийн жилд л зам засварын урсгал зардал, шинэчлэлд татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдэн тэрбумаар төсөвлөдөг хэр нь одоог хүртэл замын ус зайлуулагч хоолойг шийдэж, техникийн дагуу суурилуулж чадахгүй байна гэхэд үнэндээ л ичгэвтэр.

Их борооны дараа өнөө дарга нар нь цэргүүддээ ахиад л замыг хуулж, засахыг үүрэгдэнэ. Гэвч өөрсдөө төсвийн мөнгөнийхөө талаас илүүг нь халаасалчихдаг нь хайран.

Нийслэлд ахиад хэдэн шөнө, хэр хэмжээний бороо орохыг таашгүй. Нэг шөнийн борооны ая даахгүй эвдэрдэг зам хийдэг хэр нь одоо Нийслэлийн түгжрэл бууруулна гэж ярихаас үнэндээ ичих хэрэгтэй. Эвдэрсэн замаар түгжирч л явахгүй бол жолоочид машин тэргээ эвдээд дуусна. Ядаж нэг шөнийн борооны ая даах зам хийчихээд нийслэлийн түгжрэлийг бууруулна гэж ярина уу дарга нар аа.

О.УЯНГА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хотын түгжрэл бол Хотын чимэг юм даа. Хотод ирээд түгжрэхгүй бол хотыг мэдрэхгүй байх даа ккк.

Холбоотой мэдээ

Back to top button