Харь нутагт хүчирхийлүүлж буй монгол иргэдээ төр нь хамгаалъя

Хүний нутгийн салхи нь хүртэл жихүүн, хүмүүсийн харилцаа нь ч цаанаа хүйтэн...
Хөөрхий амьдралын төлөө хар бор ажилд нухлагдаж, хүний нутгийн боол болж буй иргэдээ төр нь анхааралдаа авъя. Харь оронд хараар ажиллаж буй шалтгаанаар хүний сайхан үрс хорвоогийн хатууг мэдэрч, хар залуугаараа хөгжлийн бэрхшээлтэй болох нь энүүхэнд байна.
"Хүний биш өөрийн дураар оччихоод, үг дуугүй амьдар” гэх хүмүүсийн ширвэсэн үгэнд шархалж, харийн оронд зовлонгоо ганцаар үүрч, шүд зуун тэсэх иргэд олон. Хүүхнүүд нь хүчирхийлэлд өртсөн ч хараар амьдарч байсан гэх шалтгаанаар буруудаад өнгөрдөг нь даанч харамсмаар...
Хамгийн сүүлд л гэхэд БНСУ-ын Инчон хотын Бүпён дүүрэгт хоёр жил гаран буудалд ажиллаж байсан Монгол эмэгтэй солонгос захиралдаа зодуулсан хэрэг гарлаа. Солонгос захирал нь түүнийг хүчирхийлэхийг завдахад хохирогч эмэгтэй эсэргүүцсэнээр зодуулсан байна.
Хохирогч эмэгтэй амьд гарахын тулд буудлаас өмссөн хувцастайгаа хөл нүцгэн зугатан гарч ойролцоох дэлгүүр рүү гүйж ороод дэлгүүрт байсан хүмүүсээс тусламж хүссэнээр аврагджээ. Гэвч хэсгийн цагдаа хохирогчийг хууль бусаар оршин сууж байсан гэх шалтгаанаар эмнэлгийн анхан шатны тусламж ч үзүүлэлгүй шууд саатуулах байр руу шилжүүлж, хохирогч эмэгтэй мултарсан эрүүгээрээ хоол ч идэж чадахгүй хүнд буй тухай нэгэн эмэгтэй цахим хуудастаа бичжээ. Уг асуудлаар Монголын улсын Гадаад харилцааны яамнаас анхаарна гэх цөөн үгээр тайлбар хийсэн ч, үгээр бус үйлдлээр харуулах хэрэгтэй байна.
Хүний нутагт хүчирхийлүүлж буй монгол иргэдээ төр нь хамгаалдаг байя. Эх орондоо хүн шиг амьдрах боломжоор нь хангадаг байя!












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Manai Mongolchuud shuteedeg bdag gadniihan chini unendee iim baidag
Хөөрхий дөө. Бас солонгос хүнтэй суусан хүүхнүүд ихэнх нь хөдөөний бас өөрсдийгөө гоё амьдарч байна гээд итгэчихсэн хүмүүс байдаг шүү.
Хохирогч эмэгтэйгийн хувьд монголчууд туслах ёстой. Монголчуудыг солонгост хүн гэж тоохгүй.
Одоо яалиөй билээ. Хүний нутагт ч, өөрийн нутагт ч өөрийгөө л болгох хэрэгтжй. Арчаагүй хүнийг төр үргэлж даах уу. Төрмйг ажиллуулахын тулд хүн бүр татвараа төлөх ёстой. Төрөөр даалгах гээд байгаа юмнууд татвар төлж үзсэн үү. Үгүй л байгаа
Юугаа хийж тэнээд явдаг юм. Шуналаас биш үү. Зовоод байгаа бол хүрээд ирээч. Төр засагтайгаа хамт зовоод сууя.