Х.Нямбаатар далан давхар дээлдээ дарагдах вий
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар залууулс төрчид дундаа хамгийн “од” нь. Санаачилж буй хуулийн төслүүд нь ихэвчлэн нийгэмд маргаан, мэтгэлцээн дагуулна. Гэхдээ энэ Засгийн газар дахь хамгийн зорилтот ажлуудыг гардан гүйцэтгэгч, том үүрэг хүлээгч.
Тэрбээр өчигдөр Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдов. Дахиад л нэг дуулиан, түүний нэрэн дээр. Х.Нямбаатар цэргүүдтэй “Амрыг эрье” гэж биш, “Сайн байцгаана уу?” гэж мэндчилээнд үгэнд ороогдож явлаа. Ийм хүн боксын спортын сайн муу, сайхан муухайг лав биеэр мэдрээгүй байж таарна.
Гэсэн ч боксоор хичээллэдэг, бокстой амь амьдралын замналаа уясан бүх монголчуудыг тэр төлөөлөхөөр болжээ. Улс төрчид улс төрөө биш, элдэв хангайн байгууллагыг “хобби”-гоороо тэргүүлдэг энэ мэт жишгийг залуу үе нь хүртэл үргэлжлүүлж буй нь харамсмаар ч юм шиг.
Манай улс төрд жаахан спортлог бие хаатай, маскулинити давамгай эрчүүд яагаад ч юм нэр сайтай явдаг. Гайгүй амжилттай улс төрчид яагаад ч юм яаж ийгээд аль нэг спорттой нэр холбогдчихдог. Х.Нямбаатар бас л тэдний араас орчихлоо.
Орохдоо, Монголын боксын холбоонд ордон барьж өгнө, ДАШТ-д явах тамирчдын зардлыг даана гэж амлажээ.
Уг нь УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд өөр байгууллагын сонгуульт албан тушаал хаших нь хориотой байлаа. Харин 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвшөөрчихсөн. Энэ хүрээнд Х.Нямбаатар ард түмнийг ч, Монголын хууль зүйн салбарыг ч, бас бүх боксчдыг ч төлөөлөх үүрэг хүлээчихлээ. Нэг хүнд ахдахгүй л бололтой.
Яах вэ, тамирчдын бэлтгэл сургуулилт, олон улсын хэмжээний тэмцээнд оролцоход нь тулгардаг асуудлуудад сэргэлэн улс төрчийн нүдээр хандаж, тодорхой шийдлүүд авчирч чадвал сайн хэрэг. Гэхдээ хэд хэдэн алба зэрэг хашдаг УИХ-ын гишүүдийн энэ эрх зүйн байдал зүй ёсноос хэтэрч байна гэлтэй. Боксын “гал тогоо”-г Х.Нямбаатараас сайн мэддэг хүн мундаагүй л байлтай.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
пара спортоос бусад спорт урлагийн бааснууд татварын мөнгөөр амьдардагийг болиоч ээ тэмцээн зохион байгуула�##�аад орлогоороо тэр юм аа хөгжүүл улс төрчид нь ажил аа хий
Чадвар муутай хүнд юун ч олон юм хариуцуулдаг юм. Уг нь хөөрхий идэвхтэй боловч я�##�тачгүй чадвар муу
Нямбаатар сайдаа, та өөрийн хүч бололцоондоо таарсан ача�##��##� авб�##� яасан юм бэ, урьдах Сайдын ажлаа ч үнэндээ сайн хийж чадахгүй байгаа шүү дээ. Хичнээн хичээгээд сурсан мэдсэн зүйл чинь бас толгой чинь үнэхээр хүрэхгүй байна шүү дээ.