ДЭЛХИЙНийгмийн

Талибанчууд Афганистаны Төв банкинд шамшигдуулсан хөрөнгийг буцаан олгов

“Талибан” хөдөлгөөнийхөн Афганистаны Дэд ерөнхийлөгч асан Амрулла Салехын гэрээс олсон мөнгө, алтыг Афганистаны Төв банкинд хүлээлгэн өгчээ. Энэ талаар “Afghan Urdu” мэдээллийн агентлаг өөрийн “Твиттер” хуудсандаа нийтэлжээ.

Тодруулбал, Дэд Ерөнхийлөг  асан Амрулла Салехын гэрээс олон сая доллар мөн алтан гулдмай олсон бөгөөд Талибанчууд тэдгээрийг улсын Төв банкинд шилжүүлсэн аж.

Мөн эх сурвалжийн нийтлэлд, хоёр чемоданы хажууд зэвсэглэсэн бүлэг хүмүүс зогсож байсан бичлэгийг хавсаргасан байна. хоёр чемоданы нэг нь доллар, нөгөөх нь алтаар дүүрсэн байсан аж.

Үүнээс нэг өдрийн өмнө, Афганистаны “Khaama Press” мэдээллийн агентлагийн мэдээлэлд, Талибанчууд Панджшер муж дахь Амрулла Салехын гэрээс 6,5 сая орчим америк доллар, 15  ширхэг алтан гулдмай олсон тухай мэдээлсэн. Гэсэн ч, тухайн өдөр Дэд Ерөнхийлөгч асан Амрулла Салехын бие төлөөлөгч улс төрчийн гэрээс олон сая доллар хураан авсан тухай мэдээллийг үгүйсгэсэн. Үүнийг нь орон нутгийн олон улсын телевизийн суваг эфирээр дамжуулжээ.

АНУ өөрийн зэвсэгт хүчнийг тус улсаас гаргах шийдвэрээ хавар зарласны дараа Талибанчууд Афганистаны нутаг дэвсгэрийг бүхэлд нь эзлэн авах томоохон ажиллагаагаа эхлүүлсэн.

Афганистан бүхэлдээ “Талибан” хөдөлгөөнийхний гарт орсон тул наймдугаар сарын 15-нд Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани эх орноосоо дүрвэснээр Дэд Ерөнхийлөгч Амрулла Салех өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэмээн зарласан билээ.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button