Г.Ёндон: Оролдлого амжилттай болбол 5-7 хоногийн дараа шатахуунтай болж магадгүй

Улаанбаатар хотод шатахууны хомсдол үүсээд байгаа. Ийм байдалд хүрсэн шалтгаан болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон, АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр нар мэдээлэл хийлээ.
Г.Ёндон сайд:
“Өчигдрөөс эхлээд шатахууны асуудал нэлээд босож ирж байна. ОХУ манай улсад хамгийн багадаа 28,000 тонн шатахуун заавал нийлүүлэх үүрэг хүлээдэг.
Гэвч наймдугаар сарын сүүлээр “Бид 28,000 тонныг нийлүүлж чадахгүй нь. Тодорхой шалтгаануудын улмаас 17,000-ыг л өгнө” гэсэн хариу өгсөн.
Иймд дотоод нөөцийг тогтвортой байлгахын тулд БНХАУ-ын “Чайна Ойл” компанитай гэрээ хийсэн. Тус улсаас сар гаруй хугацааны шатахууны нөөцийг мөнгөө төлөөд, гэрээгээ хийгээд захиалчихсан. Импортоор орж ирэх нь хүлээгдэж байгаа гэсэн үг.
ОХУ-аас дээрх 17,000-ынхаа 7,400 орчим тонныг л нийлүүлээд байгаа юм. Үлдсэн 9,000-10,000 тонныг өгөх хүлээлттэй байтал өчигдөр “Боломжгүй болчихлоо” гэсэн хариу өглөө.
Нөгөө талд, БНХАУ талаас манай захиалсан шатахууныг төмөр зам дээр вагон тавьж нийлүүлэх боломж алга байна гэсэн хариу өгсөн. Есдүгээр сардаа багтаж, нийлүүлэх боломжгүй болчихлоо гэсэн мэдээ ирсэн. Яах ч аргагүй ингээд ААН-үүд хязгаарлалт хийгээд эхэллээ.
Өнөөдөр 11.00 цагаас БНХАУ-ын элчин сайд Чай Вэнруйтэй уулзсан. Манай шатахууныг хурдан оруулж ирэх тал дээр анхаараач гэж хүслээ. Мөн манай талаас ОХУ-ын талтай уулзахаар өнөөдөр явсан.
5-7 хоногийн дотор БНХАУ-аас захиалсан шатахуунаа авчих болов уу гэсэн хүлээлттэй байна” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улаан Тах�##�ууд худ�##� шааж байгаан манай улсыг боох санаатай элдвээр үзэж байгаа юм Манай улс орос улсын хэрэглээний 1 хувьд ч хүрдэггүй гэдэг
Ингээд яриад сууж байдаг сайдтай ч байх гэж.
Ёндон сайдаа үхэр тэргээ бэлдэх үү. Дизель түлш тасарв�##� нүүрсээ зөөх хэрэгтэй шүү дээ. ТЭЦ- үүд зогсвол амьдр�##� хэцүүднэ . Ядаж өвөл ойртоод байдаг...