Нийгмийн

Б.Баттөрийг чөлөөлж, Б.Мөнхтамирыг МИАТ-ийн захирлаар ТОМИЛЖЭЭ

МИАТ ТӨХК-ийн ТУЗ өнөөдөр /2021.09.31/ хуралдаж, захирал Б.Баттөрийг чөлөөлж түүний оронд Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал Б.Мөнхтамирыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Энэ талаар ТӨБЗГ-аас тодруулахад,

Өнөөдөр тус компанийн ТУЗ хуралдаж, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Баттөрийн контрактын гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Улмаар МИАТ ТӨХК-ийн дэд захирал Б.Мөнхтамирыг Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон гэх мэдээллийг өгөв. Б.Мөнхтамир нь УИХ-ын гишүүн Н.Учралын тэргүүлдэг МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч гэсэн улс төрийн албан тушаалыг хашдаг нэгэн юм байна.

Эх сурвалжуудын мэдээллээр Б.Баттөрийн зүгээс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргаагүй аж.

Өчигдөр /2021.09.30/ ЗТХ-ийн сайд Л.Халтар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар уулзаж, “МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон үйл явдал өрнөсөн. Улмаар уулзалтын үеэр өнгөрөгч 2020 онд 58, 2021 оны эхний хагас жилд 35.2 тэрбум нийт 93.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрснийг зарласан билээ.

Удахгүй тус компанийн санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж буй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Компаниа дампууруулчихаад ажлаа өгчээ

Зочин
Зочин

Баттөрийг чөлөалж богино хугацаанд хувьд шилжүүлэхээс нь өмнө тонож дээрэмдэхээр тохирсон байх

Холбоотой мэдээ

Back to top button