ҮАБЗ нэг хүний улс төрийн хэрэгсэл болтлоо ДООР ОРЖЭЭ

Өчигдөр /2021.09.30/ ҮАБЗ хуралдав. Нийтэд мэдээлэгдсэнээр, хамгийн сүүлд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг үргэлжлүүлэх эсэх асуудлаар хуралдсан байдаг. Үүний дараа эрх баригчид “Зуны амралт”-даа гарч, гадаад дотоод хэссэн. Ингэж, ингэж нэг хуралдангуутаа шууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тэрбум мод тарих санаачилгын асуудлыг хэлэлцэв.
Энэ бол ҮАБЗ гэдэг асар чухал бүтэц ер нэг хүний улс төрийн хэрэгсэл болсныг илтгэв. Уг нь үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдах өдий, төдий асуудлууд байна. Коронавируст цар тахлын нөхцөл байдал улам бүр хүндэрч, хил гаалийн асуудал хоолой дээр тулж байна. Иргэд олноор өвчилж, үхэж байна. Инфляц хөөсөрч, мөнгөний үнэ цэн унаж, өргөн хэрэглээний барааны үнэ өсөж байна. Ядуурал улам газар авсаар.
Гэвч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын индэр дээрээс “Манай улс тэрбум мод тарина” гэж ам алдаад ирсний дараа ҮАБЗ тэр асуудлаар нь л хуралдав. Хуралдаж болох ч, ядаж хэлэлцэх асуудалд ач холбогдлын дараалал гэж байх учиртай. Иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, амьд явах баталгааг субъектив шинжтэй нэг амлалтын дор тавина гэдэг яав ч зүйд үл нийцнэ.
Үүний өмнөх хуралдаанаар хэлэлцсэн, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн асуудал ч У.Хүрэлсүхийн амлалт, улс төр байсан. Тэр үед ч манай сайт “ҮАБЗ У.Хүрэлсүхийн улс төрийг хэрэгжүүлэгч болжээ” хэмээн бичиж байсан.
Үндсэн хуулийн цэц ч У.Хүрэлсүхийн улс төрийг дэмжигч, хэрэгжүүлэгч байгууллага болоод удаж байна. Энэ талаар МАН-ын гишүүд ч өөрсдөө дуугарч буй. Хуулийг гууль болгож, өөрийгөө хаан мэтээр сэтгэж яваа У.Хүрэлсүх төр улс, төрт ёсоо хүндэтгэмээр сэн.
Уг нь ҮАБЗ-ийн гурван гишүүн нэг намын угшилтай гэдэг үүднээс төрийн бодлогыг нэг цонхоор харж, талцал, хуваагдалгүй ажиллах таатай нөхцөл бүрдсэн. Гэвч УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар нь засаглалын эрх мэдлийн хувьд илүү мөртлөө ҮАБЗ-ийн зарчмыг ийнхүү алдагдуулж байгаа нь ер хэтийн улс төрийн соёлд сайныг авчрахгүй билээ.
М.ТЭНГИС












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эх орноо ойжуулах маш том зорилтыг ҮАБЗ хэлэлцсэний буруу юу байх билээ??Төр засаг маань бодлого шийдвэрий нь гуйвуулж хорлон сүйтгэх гээд байгаа солиотнуудад төмөр нүүрээ хааяа харуулж баймаар юм.
Элбэгээ ногоон хэрэм барьчихсан юм биш үү. Одоо мод тарих газар бас байнаа
Одоо удахгүй сүнээ обуна нарт ямар бандааш өмсгөх талаар хэлцэх бизээ
НҮБ-Д 1ТЭРБУМ МОД ТАРИНА ГЭЖ ЯРИХААСАА ӨМНӨ ТООЦОО СУДАЛГАА ХИЙДЭГ МӨНГӨ ЗАРДАЛАА ГАРГАДАГГҮЙ ОДОО ХУРАЛАА ХИЙЖ ТООЦОО СУДАЛГАА ЗАРДАЛ МӨНГӨӨ ЯРЬЖ БАЙГАА ЮМ УУ?