НИЙГЭМ

944 ААН-ийг шалгахад нэг нь л цагийн хязгаарлалт зөрчжээ

МХЕГ-аас өнгөрсөн долоо хоногт орон нутагт 450  аж ахуйн нэгжид хяналт тавьжээ. Шалгалтын явцад, биеийн халууныг хэмжээгүй, сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөгүй, үйлчлүүлэгчийн вакцины тунд хамрагдсан эсэх бүртгэлгүй, ариун цэврийн өрөөгүй зэрэг нийтлэг  830 зөрчил илэрсэн байна. Эдгээр зөрчлийг газар дээр нь арилгуулсан гэж мэдээлжээ.

Түүнчлэн Нийслэл Улаанбаатар хотод 944 аж ахуйн нэгжийг шалгалтад хамруулжээ. Үүнээс 124 нь түр журам зөрчсөн, хоёр нь хариуцлагын гэрээ зөрчсөн, нэг нь цагийн хязгаарлалт зөрчсөн байсан байна. Тэдгээрт холбогдох сануулга өгч ажиллажээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button