НИЙГЭМ

Covid-19: 2156 хүнд, 350 нэн хүнд биеийн байдалтай хүн эмчлүүлж байна

ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн дотор 1811 шинэ тохиолдол бүртгэж авсан тухай энэ үеэр мэдээлсэн байна.

Уг шинэ тохиолдлуудын 897 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 914 халдвар орон нутагт илэрчээ. Мөн энэ хугацаанд 6780 хүн эдгэрч, шат шатны хяналтаас гарсан байна.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар нийт 20,816 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 11 мянга гаруй нь хөнгөн биеийн байдалтай. Харин 6557 нь хүндэвтэр, 2156 нь хүнд, 350 нь нэн хүнд биеийн байдалтай эмчлүүлж байгаа аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

10 жил их дээд сургууль цэцэрлэг коллежийн хичээлийн байр, багш нар, оюутны байр үнэндээ голомт болсон.Багш нар нь өөрсдөө коронатай хичээл зааж бна лээ.Хурдхан шиг энэ жилдээ карентилаасай гэж хүсчийн.Эцэг эхийн төлөөлллөөс бичлээ

Холбоотой мэдээ

Back to top button