Х.Ганхуяг: Анхны хуулийн төслөөс нэг цэг, таслал ч өөрчлөөгүй

Өнөөдөр /2021.10.14/ УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийлж, мэдээлэл өглөө.
Тус хуулийг төслийг тэднээс гадна Д.Өнөрболор, П.Анужин нарын гишүүд мөн өргөн барьсан ч тэд “Бидний санал тусаагүй, зүйл заалт нэмж, хассан байсан” гэх агуулгаар мэдэгдэл хийж, хуулийн төслийг буцаан татахаа илэрхийлээд байгаа юм.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
“Хуулийн төслийн талаар маш их гуйвсан цахим орчинд явлаа. Хамгийн гол нь хөрөнгө оруулагчдад тавьж буй босгыг визний босготой андуурч байгаад асуудал нь байна гэж харсан.
Ихэнх орнуудад хөрөнгө оруулагчийн босго байдаггүй. 2020-2021 онд 70 орон шинээр үүнд нэгдэж, хөрөнгө оруулагчийн босгоо тэглэсэн байна. Ингэснээр гадаадын иргэн 1000 ам.доллараар хөрөнгө оруулсан байна уу, 100000 байна уу хамаагүй, хөрөнгө оруулагчийн статустай болох боломж нээгдэж байгаа юм.
Бид зөвхөн “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулалтыг ярьсаар байгаад сүүлийн 10 жилийг өнгөрөөлөө. ДНБ 12 тэрбум төгрөгт гацаад удаж байна. Үүний дээр, одоогийн хуулиар гадаадын хөрөнгө оруулагч тухайн компанийн хувьцааны 25-аас дээш хувийг нь худалдаж авсан бол хөрөнгө оруулагчид тооцогддог. Мөртлөө 100 мянган ам.долларын босготой. Ингэхээр гадаадын хөрөнгө оруулагч нь хувьцааны 25 хувийг багадаа 100 мянган ам.доллараар худалдаж авахаар, үлдсэн 75 хувьд нь Монголын тал 300 мянган ам.доллар гаргах хэрэгтэй болдог. Үүнээс болж жижиг старт-ап бизнесүүд хөрөнгө оруулалт татаж чаддаггүй.
Иймд 100 мянган ам.долларын босгыг үгүй болгосноор гадаадуудад ч биш, монгол бизнес эрхлэгчдэд ч ашигта тусна. Хөрөнгө оруулалт гэдэг нь байшин сав авах тухай биш юм. Компанийн хувьцаанаас худалдаж авахыг л хэлж буй. Жилд 1600-гаад ААН гадаадын хөрөнгө оруулалттай байгуулагддаг байсан бол энэ жил 35 л байгуулагдсан. Энэ эрүүл үзэгдэл мөн үү” гэлээ.
Харин Д.Өнөрболор, П.Анужин гишүүдийн байр суурийн талаар “Энэ хуулийг тавдугаар сард МҮХАҮТ-аар оруулж хэлэлцүүлсэн. Тэр үед Д.Өнөрболор гишүүн ч байсан. Нэг ч цэг таслал нэмээгүй, хасаагүй” гэж онцоллоо.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрийн чинь харахаар ой гутаж байна. Энэ бол бидний Монголчуудын ихэс дээдсээс минь өвлөн үлдсэн нутаг, газар шороо минь юм шүү. Дураараа дургихаа даруй зогсоо. Элдэв тайлбарыг чинь сонсох ч сонирхол байхгүй байна.
Энэ 4 ийг чиаь харин энэ санаачлаад байгаа хуультай нь эх орноосоо хөөчихмөөр санагдчихлаа. Монгол арай ч модоо барьчихаагүй байна Модоо барилаа гэхэд 50к доллартай гуйлгачдыг урьж авчирч залах дээрээ туларгүй шүү Бүр хэзээ ч үгүй . Энэ 4 энэ хуулийг өргөн барьж хэдийг хэнээс авсан юм бол ??? Их л улайрч байхыг бодоход мөнгөний л асуудал ш дээ угаас