УЛС ТӨР

Г.Дамдинням гишүүний хамаарал бүхий компани хайгуулын тусгай зөвшөөрөл ХАМЖ, АТГ-т шалгуулж байна

УИХ-ын гишүүний хамаарал бүхий компани хайгуулын тусгай зөвшөөрөл хамж аваад түүгээрээ АТГ-т шалгагдаж байна. Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны долдугаар сарын 27-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох СШ-57 сонгон шалгаруулалт зарласан байна. Сонгон шалгаруулалтын үнийн саналыг 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр нээжээ.

-12 ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗ ЗАРЛАГДСАНААС НАЙМЫГ НЬ ХАМЖЭЭ-

Тус сонгон шалгаруулалтад “Милонит” ХХК, “Мөнх-Аялал” ХХК, “Бронзикейстл” ХХК, “Суфу” ХХК, “Говькараван” ХХК зэрэг таван компани оролцсон байна. Улмаар 12 талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт явагдсанаас НАЙМАН талбайд “Говькараван” ХХК компанид илт давуу байдал олгон шалгаруулсан аж. Энэ нь УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хамаарал бүхий компани. Бүр тодруулбал, түүний эхнэр Ц.Уянгын хамааралтай байж болзошгүй компани гэх мэдээлэл байгаа юм.

-Г.ДАМДИННЯМ ГИШҮҮНИЙ ГЭРГИЙ Ц.УЯНГЫН АХЫНХ НЬ КОМПАНИ-

Компанийн тухай илүү тодруулбал, 5528437 регистрийн дугаартай эл компани 2011 оны арваннэгдүгээр сарын 02-нд үүсгэн байгуулагдсан тухай мэдээлэл хуулийн этгээдийн улсын бүртгэлд байна. Хувьцаа эзэмшигчээр Тэрбишийн Говьдэлгэр, Борхүүгийн Гантулга, Жүгдэрнамжилын Эрдэмбилэг гэх гурван хүний нэр болоод “Лодика Инвестмент” гэх аж ахуйн нэр бүртгэлтэй байгаа юм. Харин гүйцэтгэх захирлаар Тэрбишийн Говьдэлгэр гэх нэр бүртгэлтэй байна. 2016 онд бизнесийн болоод уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, 2021 оны есдүгээр сарын 24-нд геологийн суурь судалгаа, зөвлөгөө өгөх, гэрээгээр өрөмдлөг хийх гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж бүртгүүлсэн байна.

Хачирхалтай нь улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь мэдээллээ өөрчлүүлсэн нь анхаарал татав. Сарын өмнө компанийн хувьцаа эзэмшигчээр Бадангийн Батбаатар, Лодика Инвестмент гэх нэрсүүд бүртгэлтэй харагдаж байсан бол одоо өөрчлөгдөж дээр дурдсан дөрвөн нэр бүртгэгдсэн байгаа юм. Мөн хувьцаа эзэмшигчдийн дунд бүртгэгдсэн Жүгдэрнамжилын Эрдэмбилэг нь “Говь караван холинг” гэх компанийн ч хувь эзэмшигч аж.

-АТГ-Т АСУУДАЛ НЬ ШАЛГАГДАЖ, ХЯНАГДАЖ БАЙНА-

Энэхүү 12 талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад оролцсон бусад компаниуд шударга бус гэж үзсэн учир хуулийн байгууллагад ханджээ. Тэд УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хамааралтай байж болзошгүй компани хайгуулын лиценз хамсан хэмээн АТГ-т хандсан байна. Тус газраас сонгон шалгаруулалтыг хянаж үзэх шаардлагатай, ашиг сонирхлын зөрчилтэй байх магадлалтай гэж үзсэний үндсэн дээр шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хувьд, УИХ-ын гишүүнээр нэр дэвшихдээ гаргаж өгсөн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгтээ “Вертекс майнинг партнерс” ХХК-ийн 20 хувь, “Хера инвестмент” ХХК-ийн 10 хувийг эзэмшдэг гэдгээ мэдүүлж байв. Харин УИХ-ын гишүүн болоод “Марка коиба” ХХК, “Оргилфинанс” ХХК, Топ майнинг солюшнс” ХХК, “ВМП” ХХК, “Хера инвестмент” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК зэрэгт хувьцаа эзэмшдэг хэмээн мэдүүлжээ. Тэрбээр 2017 оноос Канад Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай “Прокон Майнинг Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад Их хуралд сонгогдсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
үйлийн үрээ даах уу
үйлийн үрээ даах уу
11 сар 10, 2021 08:11

хатуу даа, хатуу.

bi medjin
bi medjin
11 сар 10, 2021 08:32

hudlaaa shaagaaal :))))

Henees hediig avj iim yum bichdeg boloo? esul ugaasa togtmol tsalintai bonus avku hiih ystoi ajil ni iin shos.... tsutsutsu
Henees hediig avj iim yum bichdeg boloo? esul ugaasa togtmol tsalintai bonus avku hiih ystoi ajil ni iin shos.... tsutsutsu
11 сар 10, 2021 08:34

henees hediig avj iim yum bichdeg boloo? esul ugaasa togtmol tsalintai bonus avku hiih ystoi ajil ni iin shos.... tsutsutsu

Жалгын юм бичич байх юм
Жалгын юм бичич байх юм
11 сар 10, 2021 08:46

.

Жалгын юм бичич байх юм
Жалгын юм бичич байх юм
11 сар 10, 2021 08:46

пффф

Зочин
Зочин
11 сар 10, 2021 09:16

Hugiin hulgaich

Үнэн
Үнэн
11 сар 10, 2021 11:35

33тэрбумаа төлөөч 3 хулгайч. Энэ угийн Бүтэхгүй новш шдээ. Юу ч хийж мэдэх луйварчин сонгосон Дархан-Уулын дараагийн Хаянхярваа. Эртхэн с�##�аач эргүүлж татаач

Zochin
Zochin
11 сар 10, 2021 12:16

Ugaasaa l ikh khurliin gishyyn bolson zorilgo n' todorkhoi khyn dee. Ireedyin poprogchdiin neg l bolno doo ene khyn. Ertkhen uls turuus z##luulakh kheregtei.

Зочин
Зочин
11 сар 10, 2021 13:44

Гишүүн энэ т�##�аар юуч мэдээгүй шүү. Хамаар�##�гүй шүү.

зочин
зочин
11 сар 10, 2021 14:06

Миний зургийг дараач гээд сэтгүүлчийг чаргуулдаад байсан ичиж үхмэр энэ биз дээ кк.

Zochin
Zochin
11 сар 10, 2021 14:59

Nogoo 30 heden terbumiin zeelee darah geed dairch bga bzde

БЭРДҮҮД
БЭРДҮҮД
11 сар 10, 2021 20:55

ЭНЭ ХУЛГАЙЧ ДАРХАНЫХНЫГ ШОРОО ҮМХТЭЛ ПАНАЛДАЖ ИХ ХУРАЛД СУУСАН. ХӨГЖЛИЙН БАНКНААС ХОГИЙН ХУЛГАЙЧ ХАССУУРИЙН ГАНХУЯГ, ГАНИБАЛЫН ГОМО АМРАТҮВШИН, ЭНЭ ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕНТ ДАМДИННЯМ НАР 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЖИЛИЙН 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛСЭН НЭРЭЭР АВААД ОДОО ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛД ХАМААРУУЛЖ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХООР ЦАГ НӨХЦӨӨЖ БАЙГАА БӨГӨӨД ИДСЭН СӨНГӨӨ БҮГДИЙГ НЬ ББСБ-Д ХАДГАЛУУЛЖ ХҮҮГЭЭР НЬ ЦҮДИЙН БАЙГАА ГЭНЭЛЭЙ.

ҮНЭН
ҮНЭН
11 сар 11, 2021 09:33

ДАМДИННЯМ Ч ХУЛГАЙЧ Л ДАА

Холбоотой мэдээ

Back to top button