НИЙГЭМ

III ТУНГААР БАРЬЦААЛСАН НЬ: Та нар вакцинаа хийлгэ, тэгвэл бид хорио цээрээ суллая

Сүүлийн гурван ч удаагийн Засгийн газрын хуралдаанаар иргэдэд нэг л агуулга, уриалгыг давтлаа. Гурван долоо хоног, гурван удаагийн хуралдааны турш давтаж буй энэ үг нь “Зорилтот бүлгийн иргэдийн 50 хувь нь вакцины гуравдугаар тунгаа хийлгэвэл халдвар хамгааллын зэрэглэлээ “Шар” түвшинд болгож бууруулна”.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцины бүүстер тун буюу гуравдугаар тунг хийж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Харин бүүстер тун хийлгэж болох зорилтот бүлгийн иргэд гэдэгт 18-аас дээш насны хүмүүсийг хэлж байгаа.

Харин “Шар” түвшин гэдэг нь өнөөгийн мөрдөгдөж буй халдвар хамгааллын зэрэглэлийн бууруулсан түвшин. Өөрөөр хэлбэл, өдгөө “Улбар шар” түвшний хорио цээрийн дэглэмийг бид сахиж буй. Энэ хүрээд зарим төрлийн үйлчилгээний байгууллага одоо хэр хязгаарлалттай, энгийн үе шигээ үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа.

Өнөөдөр комедиан Д.Амартүвшин болон “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөний төлөөлөгчид хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ үеэрээ баар, ресторануудын ажиллах цагийг хязгаарласан нь ААН-үүдийн эдийн засаг, санхүүгийн байдалд хүндээр тусаж буйн дээр нийгмийн амьдралд ч сөрөг нөлөөллөө үзүүлж байгаа талаар ярьсан юм.

Хэрэв үйлчилгээний байгууллагуудыг цагийн хязгаарлалтгүй ажиллахаар болговол Улаанбаатар хотын өдрийн ачаалал буурна. Түүнчлэн ахуйн, гэр бүлийн хүрээн дэх архидалт багасна гэдэг логикийг тэд ярилаа.

Ер өртэй, зээлтэй, хар дансанд орсон олон ААН өнөөг хүртэл сэрж, сэхэж чадахгүй байна. Үүнд нь Засгийн газраас баримталж буй бодлого, нөгөө халдвар хамгааллын зэрэглэлийн “Улбар шар” түвшин нөлөөлж буй.

Иргэд хэвийн амьдралдаа орж, бизнесээ авч явмаар байв ч төрийн бодлоготой “мөргөлдсөөр” буй дүр зураг энэ. Гэвч төр нь “Та нар гуравдугаар тунгаа хийлгэвэл бид зарим юмыг чинь нээе” гэсэн барьцаа байдлаар хандаж буй нь ихээхэн анхаарал татна.

Нэг талдаа вакцины гуравдугаар тунгаа хийлгэвэл иргэдэд өөрсдөд нь хэрэгтэй. Мөн төр засагт ч халдварын тохиолдлыг бууруулж, хумьсан гавьяа тодотгол зүүхэд нь нэмэртэй. Гэвч эргээд л вакцин хийлгэх эсэх нь хувь хүний сонголт. Түүнчлэн гуравдугаар тунгийн вакцин хийлгэсэн иргэдийн эрүүл мэндэд өөрчлөлт орж, цус өтгөрөх асуудал тохиолдох нь элбэг байгаа талаар олон нийт хэлэлцсээр байна.

Гэвч Засгийн газар хувь хүний сонголт хийх эрх чөлөөг боомилон тулгах маягаар цар тахлын үед ажилласаар байгаа нь нийгмийн зарим хэсгийн уур бухимдлыг эрхгүй өдөөж байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 24, 2021 16:25

Hutsaa ch

Зочин
Зочин
11 сар 24, 2021 16:37

3 тунгаа хийлгэх хэрэгтэй бүх юм аа нээ 3 тунгаа хийлгэсэн хүмүүст

иргэн
иргэн
11 сар 24, 2021 17:44

нэн удөхгүй 4-р Тунгаа хийлгэ тэгвэл Цагаан сар тэмдэглүүлэе гэх юм байна л даа

Зочин
Зочин
11 сар 24, 2021 19:04

Та нар 3- р тунгаа хийлгэ.Бид дэглэмээ буулгая гэдэг чинь юу ч биш.Ерөнхий сайд та нар 3-р тунгаа хийлгэ.Double standart яригдахгүй болно шүү гэж хэлсэн шүү дээ.Коронагаар д�##�имдуулж /double standart /ыг хэрэгжүүлж байгаа гэж ярьсан шүү дээ.

Зочин
Зочин
11 сар 24, 2021 21:48

Монголчууд бид вакцины туршилтын туулай биш.

Холбоотой мэдээ

Back to top button