С.Энхболд: Омикрон мутаци хүчил төрөгчийн дутагдалд оруулахгүй

Өнөөдөр Засгийн газар ээлжитээр хуралдаж эрүүл мэндийн салбарт гаргасан зарим шийдвэрийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа.
Тэрбээр “Дэлхий дахинд гарсан шинэ мутацийг онцгой анхаарах бүсэд хамруулсан. Одоогийн байдлаар омикрон мутаци 18 улсад бүртгэгдсэн байна. Халдвар бүртгэгдсэн улсууд хөл хорио тогтоож гаднын жуулчин авахгүй байгаа. Тиймээс дэлхийн улс орнууд нэмэлт тунг эрчимжүүлж байна.
Омикрон мутаци гарсантай холбогдуулан Монгол Улс хилийн боомтууд дээр нэмэлт тандалтын баг гаргаж, түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч байна. Хэрэв түргэвчилсэн оношлуураар эерэг гэж гарах юм бол яаралтай тусгаарлаж буй. Үүний хүрээнд Монгол Улсад ирсэн 1040 хүнээс шинжилгээ авахад хоёр иргэний шинжилгээ эерэг гарсан. Нэг нь дельта мутаци байсан бол нөгөө нь альфа байсан. Омикрон мутаци Монголд бүртгэгдээгүй бөгөөд Омикрон мутаци илэрсэн улсаас зорчигч ирээгүй.
Омикрон хувилбарын эмчилгээ бусад мутацитайгаа л адил. Илэрч буй шинж тэмдэг нь хөнгөн. Толгой өвдөнө, үнэр, амт мэдэрнэ, хүчил төрөгчийн дутагдалд орох хүртэл хүндрэхгүй байгаа гэх мэдээлэл байгаа” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийн эруул мэндийн байгуулага бусад орон тодорхой шийдвэр Ур Дун овчилтийн байд�##�ыг тодорхойлоогуй байхад худ�##�аа амьсг�##�ын дутагд�##�д орохгуй гэж ярих Юм. Оросын генцбург ярихдаа ямарч дээж аваагуй учир шинжилээгуй гэж байна.
Яахавдээ х�##�двар гарсан орнуудын өвчлөлиин байд�##� иим буйг хэлж байна дандаа буруутгаж байх ямар ашиг байгаа юм бол дэндүү хар бараан санаа үг хэллэгтэй хүн байх юм муухай шүүдээ