Нийгмийн

ТАНИЛЦ: Д.Хаянхярваа ба түүний зөвлөхөд хахууль өгсөн 20 их наядын өртөгтэй “Шивээ энержи” ТӨСЛИЙНХӨН

УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал асан Д.Хаянхярваа авлига авсан хэргээр 40 саяар торгуулаад, нийтийн албан томилогдох эрхээ найман жилээр хасуулаад сул чөлөөтэй болсон.

АТГ-аас мэдээлснээр түүний улсад учруулсан хохирлын хэмжээг 500 мянган ам.доллар буюу 1.4 тэрбум төгрөг гэж мэдээлсэн. Үүнээс тусдаа 377 сая төгрөгийн хохирол байгааг мөн дурдсан. Ингээд нийтдээ 1.8 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан этгээд. Гэтэл хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх хуулийн заалтын хүрээнд 40 сая төгрөгөөр торгоод л өнгөрөв. Энэ бол түүний авсан хахуулийн ердөө 2.2 хувь юм. Д.Хаянхярваад холбогдох энэ авлигын хэрэг зөвхөн түүн рүү чиглээд, намжих төлөвтөө орчихов.

Тэгвэл бид энэ удаа түүнийг хэнээс, ямар учраас хахууль авсан, ямар хүмүүстэй хамт хариуцлага хүлээсэн талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна. Авлига авсан Д.Хаянхярваа ганцаархнаа торгуулаад өнгөрөөгүй юм. Түүнтэй хамт нэр бүхий гурван этгээд давхар торгуулж, нийтийн албанд томилогдох эрхээ хасуулсан.

-Д.ХАЯНХЯРВААГИЙН ЗӨВЛӨХ ТҮҮНИЙ ХАХУУЛИЙН ХЭРГИЙГ НУУЖ, ХАМЖИН ОРОЛЦСОН БАЙЖЭЭ-

Ш.УРТНАСАН: Энэ хүн бол Д.Хаянхярваагийн зөвлөхөөр ажиллаж байсан хүн. Тэрбээр зөвлөхөөр ажиллахаасаа өмнө Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт 2017-2018 онд орлогч даргаар ажиллаж байгаад ажлаа өгсөн аж. Тухайн үед АТГ-т өгсөн ХОМ-тээ өөрийн орлого 14 сая, гэр бүлийн орлого 45 сая гэж мэдүүлж байжээ. 400 саяын орон сууцтай. 60 саяын машинтай. 45 саяын мал, 63 саяын газар, 130 саяын үнэт эдлэл, 48 саяын хадгаламжтай гэж мэдүүлжээ.

Тэрбээр Д.Хаянхярвааг хахууль авч байгааг мэдсэн хэрнээ нэгдэж, гүйцэтгэгчээр оролцсон, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор шилжүүлсэн гэмт хэрэгт холбогдсон юм. Өөрөөр хэлбэл, Д.Хаянхярваагийн хахуулийн хэргийг нууж, хувь хишиг хүртсэн нөхөр аж. Түүний нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 23 сая төгрөгөөр торгож, зургаан сарын хугацаагаар зорчих эрх хязгаарласан юм.

-7.1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР ХЭМЖИГДЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ “ШИВЭЭ ЭНЕРЖИ” ТӨСЛИЙН БАГИЙН УДИРДАГЧ Д.ХАЯНХЯРВААД ХАХУУЛЬ ӨГЧЭЭ-

Ш.ДОРЖРАГЧАА: Багануур зүүн өмнө бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал. Тэрбээр Өмнөд хөрш рүү эрчим хүч экспортлох “Шивээ энержи” цогцолбор төслийн удирдагч. Тэрбээр Д.Хаянхярваад авлига өгсөн гол хүн юм. Тодруулбал, “Шивээ энержи” цогцолбор төслийнхөө ажлыг бүтээхээр ийн хахууль өгсөн бололтой.

Түүнийг үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт бусадтай санаатай нэгдэж гүйцэтгэгчээр оролцсон хэргээр ялласан. Улмаар  нийтийн албанд томилогдох эрхийг 2.3 жилийн хугацаагаар хасаж, 5.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулсан юм.

-“ШИВЭЭ ЭНЕРЖИ” ГЭЖ ЯМАР ТӨСӨЛ ВЭ-

Төслийн танилцуулгад дурдахдаа: Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн өндөр хүчин чадалтай цахилгаан станц барьж, БНХАУ-ын хойд бүс нутгийн хэрэглэгчдэд эрчим хүч борлуулах төсөл юм. Төсөл нь цахилгаан станц, нүүрсний уурхай, усан хангамж, дамжуулах шугам гэсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ. Шивээ-Овоод 5280 МВт хүчин чадалтай цахилгаан станц барихаар төлөвлөж буй. Станц нь найман зуухнаас бүрдэх агаад нэг нь 660 МВт-ын хүчин чадалтай байхаар тооцжээ. Цахилгаан станцыг хамгийн сүүлийн үеийн үр ашиг өндөртэй технологиор барих аж. Станцын ашигт үйлийн коэффициент 60-аас дээш хувьтай байж төсөл эдийн засгийн үр ашигтай ажиллах юм байна. Мөн үйлдвэрлэсэн эрчим хүчийг нь дотоодын хэрэгцээндээ ашиглах 70 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих гэнэ. Цахилгаан станцыг барихад 3.83, дамжуулах шугам татахад 1.59, нүүрсний уурхайд 1.4 тэрбум, усан хангамжийн төсөлд 237.4 сая ам.долларын санхүүжилт хийхээр тооцжээ. Тэгэхээр төслийн нийт хөрөнгө оруулалт 7.1 тэрбум ам.долларт хүрэх аж. Энэ нь монгол мөнгөөр 20 их наяд, 235 тэрбумтэй дүйцнэ. Мөн  “Оюутолгой” төслийн эхний шатны хөрөнгө оруулалт 7.2 тэрбум ам.доллар байсантай бараг дүйж байна. Тус төслийг хятадын “State grid corporation of China” Хятадын төрийн өмчит компани хэрэгжүүлэхээр урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг манайд ирүүлсэн юм.

-Д.ХАЯНХЯРВАА “ШИВЭЭ ЭНЕРЖИ” ЦОГЦОЛБОР ТӨСӨЛТЭЙ ЯАГААД ХОЛБОГДОВ-

Хятадын “State grid corporation of China”-гаас манайд ирүүлсэн урьдчилсан ТЭЗҮ-ийг манайх нягтлаад, санал, дүгнэлт гаргах учиртай. ТЭЗҮ-д үнэлгээ өгөх газар нь Эрчим хүчний яам, “Эрдэнэс Монгол” компани зэрэг байгууллагын төлөөллийг оролцуулсан Засгийн газрын ажлын хэсэг юм. Тиймээс л Шивээ энержи” төслийнхөн ТЭЗҮ-гээ дэмжүүлэхээр ийн Д.Хаянхярваад хахууль өгч, нөлөөлөхийг оролдож байгаад баригдсан нь энэ аж.

-“ШИВЭЭ ОВОО”-ГИЙН ТОЛГОЙ “ЭЙКҮСОРА” ХХК ТӨСЛӨӨ УРАГШЛУУЛАХААР ХАХУУЛЬ ӨГЧЭЭ-

Ц.ОТГОНБААТАР: Энэ бол “Эйкүсора ХХК”-ийн төлөөлж буй хүн. Уг нь улсын бүртгэлийн сайтад бол эл компанийн гүйцэтгэх захирал нь Дэчинлхүндэвийн Төрболд гэж хүн байна.  “Эйкүсора ХХК” нь “Шивээ овоо” ХХК-ийн толгой  компани бөгөөд эзэмшигч нь Хонгконгийнх. Өөрөөр хэлбэл, өөрсдийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн өндөр хүчин чадалтай цахилгаан станц барьж, БНХАУ-ын хойд бүс нутгийн хэрэглэгчдэд эрчим хүч борлуулах маш өндөр дүнтэй дээрх төслийг хэрэгжүүлэхээр улайрч буй компани. Тиймээс эл төслөө урагшлуулахаас гадна нүүрсний ордын олборлолтоо эхлүүлэхээр хахууль өгсөн байна.

Ц.Отгонбаатарыг мөн л үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт бусадтай санаатай нэгдэж зохион байгуулагчаар оролцсон хэргээр ял оноосон. Тодруулбал, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5.1 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулсан юм.

Шивээговь сумын газар нутгийн 30 хувь буюу 30000 гаруй га газрыг 2015.12.31-ний өдөр Хонгконгийн эзэмшигчтэй “Эйкүсора ХХК” ашиглалтын лиценз болгон авсан байдаг. “Эйкүсора” ХХК-ийн эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд Шивээговь сумын төв бүхэлдээ буюу 2217 иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, 62 иргэний өвөлжөө, хаваржааны зориулалттай газар, 180 иргэний автограшийн зориулалттай газар, 131 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмших эрхийн гэрчилгээтэй газрууд, төрийн байгууллагын эзэмшил газрууд бүхэлдээ багтсан байдаг гэх харамсмаар мэдээлэл байна.

Иймд тус компаний ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар Шивээговь сумын ИТХ-ын хурлын зүгээс шат шатны байгууллага болоод холбогдох албан тушаалтнуудад хандаад өдийг хүрч буй ч тусыг эс олсон хэвээр байгаа юм билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
12 сар 11, 2021 10:58

Энэ хэргийг уншихад их л ээдрээтэй юм шиг байна холбогдох хүмүүсийг торгоод өнгөрөх нь нэг асууд�##� . Харин цаад хор холбогдол нь нилээд асууд�##� байгаа юм биш үү

Аймшиг
Аймшиг
12 сар 11, 2021 12:03

Аймаар хэрэг юм бн

Л.Оюунэрдэнэ
Л.Оюунэрдэнэ
12 сар 11, 2021 12:11

Ц.Нямдорж зохион байгуулсан том ажиллагаа даа

Иргэн
Иргэн
12 сар 11, 2021 13:27

Бузрууд

Зочин
Зочин
12 сар 11, 2021 13:35

Экспортыг дэмжинэ гэх МАН гэж ингэх таарах уу

Зочин
Зочин
12 сар 11, 2021 14:12

Эрчим хүчээр хараат бус орон болно гэх, бас хэзээч дахин бий болгохгүй байг�##�ь эхээ сүйтгэн усан цахилгаан станц барьж хятадад 1 квт-ын 350 төг-ийн төлбөр төлөхөө болино гэх, Шивээ багийн төв 200 га л байх. Энэ газрыг хасаад өөрсдөө хийж чадахгүй юм чинь гадаадын хөрөнгө рруул�##�тыг дэмжиж төсвөө нэмэгдүүлье. Хүнд сурт�##�аас ажил явахгүй аргаа барж хахуул өгдөг нь гадаад, отоодын �##�ь ч бизнэст байнаа

Зочин
Зочин
12 сар 11, 2021 14:12

Улсын ажил ахихгүй болохоор ахиулах санаатай аргаа барсан ажил шиг л харагдаж байна. Доржрагчаа уг нь буруу юм хийх хүн биш дээ.

Зочин
Зочин
12 сар 11, 2021 14:36

Сумьяабузар, Давагдоржийн компани биз дээ

Зочин
Зочин
12 сар 11, 2021 23:31

доржрагчаа уг нь өөрөө мэдэж ингэх хүн биш дээ. з�##�уу хүнийг том гарын дээрэмчид-улстөрчид өөрийнхөө гар хөл болгож б�##�лаж орхисон юм бна даа. ер нь МАН -ын бүлэглэл хоорондын эдийн засаг-улс төрийн д�##�д тэмцлийн зах зухаас нь илэрч байгаа луйварын хэрэг дээ. Шивээ энержи гэдэг төсөл төрийн байгууллага хариуцан хятадын төрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр эхлэж байсан даа.

Zochin
Zochin
12 сар 11, 2021 23:31

Ene Erchim huchniihnii negniigee namnadag arganaldaa. Ene medeech nileed zahialgatai bizdee

Зочин
Зочин
12 сар 12, 2021 06:51

Хятадын гар хөл

Зочин
Зочин
12 сар 12, 2021 11:49

Зио зиа бүр бүтэн аймаг, сумаар нь та�####�ад авдаг болохнээ. Сумдын тоог цөөлөe гээд чарлаад байдаг Доржханд мэтүүд нутаг усыг нь эзэнгүй болгож байгаад л ухах юм сэтгэж байгаа

Уншигч
Уншигч
12 сар 12, 2021 13:19

Гүэ тэр станцийг нь хахууль авахгүйгээр бариулчихдаггүй юм байх даа, ирээдүйтэй л төсөл байх юм. Энэ �##�бан туша�##�тнууд мөнгөнөө өөр бодох юмгүй бололтой, улс орны хөгжилд тушаа тээг болсон авлигачдыг сайн �######�уулаарай.

зочин
зочин
12 сар 12, 2021 16:52

хахуулын мөнгийг нь улсад хураадаагүй юм уу. өөрийн хөрөнгийг ч хураах хэрэгтэй . 1,4 тэрбумын хахуул авчихаад 40,0 саяаар торгуулдаг нь хамгийн их ашигтай бизнес хийжээ:

Зочин
Зочин
12 сар 12, 2021 23:01

Улсын ажлыг...төрийн компани гацаагаад...хахууль авч хөдлөөд...яагаад ч ойлгохгүй юм

МОНГОЛ
МОНГОЛ
12 сар 13, 2021 05:20

1.8 ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ ХАХУУЛЬ АВААД 40САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛЬДАГ НЬ МОНГОЛООС ӨӨР УЛС ОРОНД БАЙДАГГҮЙ БИЗ. АВИЛГА ӨГСӨН БОЛООД АВСАН ХОЁР ТАЛЫГ ХОЁУЛАНГ НЬ ШИЙТГЭДЭГ ХУУЛЬТАЙ УЛС ОРОН МОНГОЛООС ӨӨР БАЙХГҮЙ БИЗ. ЭНЭ ХУУЛЬ БУС ХУУЛИАР НИЙТ АВИЛГИЙН ХЭРГИЙН ӨНДӨР ДЭЭД ЭРХ МЭДЭЛТЭНД ТААЛАГДААГҮЙ нь ИЛ БОЛЖ ТААЛАГДАЖ ДЭМЖИГДСЭН 99,9% НЬ ГЭМ ЗЭМГҮЙ ӨНГӨРСӨӨР БАЙХ БОЛНО.

Зочин
Зочин
4 сар 12, 2025 11:37

Богдгор тарвага 40саяар торгоод өнгөрч болохгүй хэрэг хуучирахгүй

Холбоотой мэдээ

Back to top button