Нийгмийн

"Godiva”-д пранкдуулсан залуу: “Галааг меншондоод өг, бэлэг өгмөөр байна” гэсэн нь таалагдсан

Контент бүтээгчдэд пранкдуулж, олонд танигдсан хүн тэр бүр байдаггүй. Харин энэ удаад Godiva контент бүтээгчдэд пранкдуулсныхаа дараа олонд танигдаад буй Б.Гал-Эрдэнийг уншигч танд танилцуулж байна. Түүний пранкдуулсан видеоны доорх сэтгэгдлийн зууны 95 орчим хувийг Галаа буюу манай зочин Б.Гал-Эрдэнийг онцолсон байв. Иймээс пранк од Галаатай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

Тэрбээр МУИС-ийн Маркетингийн дөрөвдүгээр түвшинд суралцдаг. Найзтайгаа уулзахаар копи шопт сууж байх үедээ Godiva-гийн контент бүтээгч залууст пранкдуулсан нь түүний анхны пракд өртсөн явдал байсан гэнэ. Тиймдээ ч пранк хийж байгааг нь мэдээгүй гэв. Энэ талаар хэлэхдээ "Найзыгаа хүлээгээд сууж байхад нэг залуу цаасан малгай өмсүүлээд, төрсөн өдрийн дуу дуулаад эхэлсэн. Би гайхсандаа миний төрсөн өдөр биш гэхэд "Өдөр бүр чиний төрсөн өдөр шүү дээ” гээд үргэлжлүүлэн дуулахад нь "Аан, би пранкдуулж байгаа юм байна” гэж бодсон тухайгаа бидэнд хуваалцсан юм.

Тэр өдөр зөвхөн Б.Гал-Эрдэнэ пранкдуулаагүй бөгөөд найзыг нь орж ирэх үед түүнийг пранкдсан залуу найз дээр нь очсон байна. Тухайн үед нь юу болоод байгааг мэдэж байсан учраас найзынхаа ямар сэтгэл хөдлөл үзүүлэхийг ажиглаж суусан аж.

Мөн "Godiva-гийн залууст пранкдуулсныхаа дараа өөрийнхөө видеог олж үзсэн. Гэтэл сэтгэгдлүүд нь их гэгээлэг байсан. Надад хамгийн их таалагдсан сэтгэгдэл гэвэл "Галааг меншон хийгээд өгөөч, бэлэг өгмөөр байна” гэсэн байсан. Энэ зэргээс харахад пранкыг залуус гоё хөгжилтэй байдлаар хүлээн зөвшөөрч, зугаатай байдлаар үздэг нь анзаарагдсан. Тиймээс энэ төрлийн контентууд өнөөгийн нийгэмд байх нь гэгээлэг санагдсан. Мөн намайг пранкдаж, бэлэг өгсөн залууд баярлалаа, өөр олон хүмүүсийг баярлуулаарай” хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button