БНСУ дахь элчин сайд Ц.Эрдэнэтуяа, консул Ц.Өнөрзаяа нарыг ЭГҮҮЛЭН ТАТНА

Консулын харилцааны тухай Венийн конвенцийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалтын дагуу Дипломат төлөөлөгчийн газар нь суугаа улс болон хариуцсан консулын тойрогтоо Монгол Улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй.
Гадаад харилцааны яамнаас дээрх чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяаг эгүүлэн татах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнгөрсөн баасан гарагт хүргүүлжээ.
Уг саналыг Ерөнхийлөгч зөвшөөрөх юм бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэнэ. Улмаар дэмжвэл УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм.
Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бүрэн эрхийнхээ хүрээнд Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяаг эгүүлэн татахаар шийдвэрлэсэн байна.
Тэднийг Солонгост зодуулсан монгол охины асуудалд мэдрэмжгүй, сэтгэлгүй хандсан хэмээн ийн хариуцлага тооцож буй бололтой. Түүнчлэн монголчуудын эрх ашгийг хамгаалаагүй удаа дараагийн дутагдал гаргасан гэж үзэж буй аж.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш зөв шүү
Zov shiidver gargaj bn Batteteg said
Zov
Busd medremjgui elchinguud eeljee huleegeed bj bh heregti
Unen bol mash zuv
ОООНЦ
ГХЯ олон сар болсон хэрцгий хэргийг солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гарсанаар мэдсэн шдээ энэ хариуцлагагүй асуудалд ГХЯ-хан ямар хариуцлага хэн хүлээж байгаа вэ.Арай ямарч хаоиуцлага хүлээхгүй өнгөрөөж байгаа юм биш биз. Со-д байгаа элчин сайд консул хариуцлагагүй ажиллаж байгаа нь ГХЯ дипломат ажилд хүмүүсийг буруу томилдогоос шалтгаалэ байгаагийн нэг илэрлэл!!!!!
Хэний өмнөөс золиослогдов
Нам дагсан юу ч мэдэхгүй хөгийн юмнуудыг томилсоны гай гарч бна даа бусад оронд ч гэсэн ийм зомбинууд зөндөө бгаа
Маш зөв.зөв. Чадваргүй дипломатууддаа ингээд хариуцлага тооцоод явчих чадвартай бгад Батцэцэг сайдыг харин магтчий. 13 настай охины хэрэг олон монголчуудын зүрхийг эмтэлсэн. Ганц энэ хэрэг ч бус Солонгосын элчингийхэн монголчууддаа нэр муутай, иргэдийнхөө төлөө хөдөлдөггүй. Харин оронд нь сэтгэлтэй хүнийг томилоорой доооо.
Батцэцэг сайд зөв шийджээ
үний нутагт эх орноо төлөөлөн очиж монголчуудынхаа эрх ашгийн төлөө ажиллаж чадна гэсэн мөртлөө сайн ажиллаж чаддаг юм уу даа..
Батцэцэг сайд зоригтой шийдвэр гаргаж чадаж бна. Хариуцлагагүй ажилласан дипломатууддаа хариуцлага тооцож байсан тохиолдол энэнээс өөр байна уу. ГХЯ одоо л нэг мэргэжлийн хүн удирдаж байгаа юм шиг сайн ажиллаж байна даа. Батцэцэг сайдад амжилт хүсье. Өшөө олон болохгүй бүтэхгүй байгааг уудлаад илрүүлээд засаж залруулаарай
Энэ хүүхэн би үхэхээр та хоёр үх гэж гэнээ
Хурц зурагтаар: Намайг одоо амар, Солонгост элчингээр яв гэсэн. гээд өөрөө ярьсан шүү дээ. Тийм л замаар очоод жаргаж цэнгэсэн хүмүүс юун ажил...
Монголчуудын эрх гэж тэнд үнэндээ байхгүй хараар байдаг залуу банкны картаа алдсан бна банкан дээр очоод дахиад авах юм бодсон чинь шууд хурааж аваад хараар бгаа хүмүүс банкны карт эзэмших эрхгүй гээд байх юм ийм зүйл байж болох уу үүнийг хүртэл элчингийнхэн яагаад хэлж яриад иргэдийнхээ төлөө явж ажиллаж болохгүй гэж ийм байхад монголчуудыг дэрэлхэж бгаа юм шүү дээ дотор нь бгаа мөнгийг нь ч өгөөгүй гэсэн одоо яах вэ элчин минь элчингийн хэдэн хүмүүс хэзээ ч ард түмнийхээ төлөө явж үзээгүй шүү
Сайдын зөв оногдсон ажлаа байгаа газраа сайн хиих ёстой биздээ монголд байгаа сайдад буруу байхгүй л дээ