Нийгмийн

"Манай цэцэрлэг зөвхөн өнчин хүүхдүүд авч байгаа гээд охиныг маань авахгүй гэсэн”

Хичээл сургууль амарсан ч цэцэрлэгийн хүүхдүүдийг эцэг эхийнх нь бичгэн хүсэлтийн дагуу цэцэрлэгт нь хамруулах шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан. Энэ журам өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд шийдвэр нь өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт гарсан байдаг. Гэвч зарим цэцэрлэг эл журмаа дагахгүй байгаа тухай иргэн С бидэнд хандсан юм.

Тэрбээр "Манай хүүхэд 115-р цэцэрлэгт явдаг. Өнөөдөр өглөө хүүхдээ цэцэрлэгт нь өгөх үед багш нь танай хүүхдийг авахгүй. Зөвхөн бүтэн өнчин хүүхдүүдийг авна. Нэг ангид таван хүүхэд л авч байгаа” гэсэн. Би ажилдаа явах гээд яарч байсан учраас гуйгаад өгчихсөн” хэмээлээ.

Уг мэдээллийг Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Цэцэрлэгийн хүүхдүүдийг зорилтот бүлгээр нь ангилахгүйгээр эцэг эх нь ажлын өдрүүдэд харах боломжгүй гээд хүсэлтээ өгсөн л бол цэцэрлэгтээ хамрагдана” гэсэн юм.

Иргэнээс ирсэн мэдээлэл үнэн эсэхийг нягтлахаар 115-р цэцэрлэгийн багшаас лавлахад "Өнөөдөр өглөө зарим эцэг эхчүүдэд зорилтот бүлгийн хүүхдүүдийг авч байгаа гэж хэлсэн. Боловсролын яамнаас зорилтот бүлгийн болон өнчин хүүхдүүдийг авна гэх мэдээ гараад байсан учраас тэгж ойлгосон юм. Харин өдөрхөн манай цэцэрлэгийн арга зүйч өргөдөл ирсэн л бол бүх хүүхдүүдийг авна гэх чиглэл өглөө. Үүнийг дагуу эцэг эхчүүдтэй холбогдож байна” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бод
Бод

Хүүхдээ цэцэрлэгт оруулах даа сөхөрч гуйж үнсэж долоочихоод дараа ар хударгаар нь цэцэрлэгээ муулдаг ...хүмүүсийг яалтай ..!! ??

zochin
zochin

tur ene ylzarsan shiidveree boliooch ee harah hungui huuheduud zondoo bna. huuhded eelgui tur zasag gej manaihaas uur baidag bolov uu daa

Зочин
Зочин

Цэцэрлэг уг нь зунаас бусад цагт амардаггүй л байсан юм даа. миний санаж байгаагаар.

Зочин
Зочин

Ажлаа хийдэггүй юм уу ? Хурал хийж багш нартаа яахыг нь мэдээлж зааж өгдөггүй гэсэн үг үү. Монголын бүх хүн мэдээнээс өргөдөл бичээд өгч болно гэж мэдээд удаж байхад цэцэрлэгийн багш нь мэдээгүй байна гэхээр хурал хийгээгүй мэдээлэл өгөөгүй багш нь мэдээ уншдаггүй гэсэн үг.

Зочин
Зочин

Цэцэрлэгийн эрхлэгч,багш нар маш их хахуул авдаг нь худлаа биш шүүдээ.Хэлэлгүй яахав дээ

Зочин
Зочин

Хүн буруутгахаасаа өмнө өөрсдөө сайн тунгааж бодож баймаар. Өглөөнөөс орой болтол нялх хүүхдүүдтэй ажиллаж байгаа хүн ямар завандаа мэдээ үздэг юм бэ?Орой харилаа гэр орны ажил, дараагийн өдрийн бэлтгэл гэсээр бгаад унтаж бгаа бх хөөрхийс.

Холбоотой мэдээ

Back to top button