Нийгмийн

Амиа алдсан албан хаагчийн эхнэр: Шадар сайд “Онцгойгийнхонд хариуцлага тооцно” гэсэн

Энэ сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Онцгой байдлын албаны Гал түймэр унтраах 63 дугаар ангийн алба хаагч М “Гал алдвал амиа алдана” гэсэн сэрэмжүүлэх самбарыг буулгах гэж байгаад өндөр хүчдэлд цохиулж амь насаа алдсан.

Талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл нөхрийнхөө амиа алдсантай холбогдуулан суулт зарласан юм. Тэрбээр "Манай нөхөр хурган дарга нарын зараалд явж байгаад амь эрсэдсэн юм. Нөхөр маань саваагүйтэж яваад тогонд цохиулж нас бараагүй. Нэр төрийг нь сэргээж өг” хэмээн суулт зарласан юм.

Бид Ж.Одгэрэлтэй холбогдож нөхцөл байдлын талаар тодруулбал, "Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан надтай холбогдсон. Гурав хоногийн дотор Онцгой байдлын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож, уучлалт гуйлгуулах болно. Уучлалт байтугайг гуйлгах болно. Асуудлыг шийднэ. Миний дүү биеэ бодох хэрэгтэй байна. Суултаа зогсоочих” гэсэн гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Mongol
Mongol

Saihan zaluu haramsaltaiiiiii

Зочин
Зочин

Эмгэнэлтэй явдал шүү, хэн ч хэзээ ч дахин ийм байдлаар амь хохирох учиргүй. Төрийн буруу, төрийг төлөөлж байгаа алба хаагч, дарга нарын буруу.

Зочин
Зочин

Ашгүй дээ

Холбоотой мэдээ

Back to top button