ТОДРУУЛГА: Ном уншуулах чиглэл авсан ч, сурагчдыг гэрийн даалгавраар дарж байна

Сошиал орчинд ЕБС-ийн бага, дунд ангийн сурагчдад багш нар нь их хэмжээний амралтын даалгавар өгч буй тухай асуудал хөндөгдөж байна. Иргэд “БШУЯ-наас энэ амралтаар даалгавар өгч болохгүй гэсэн чиглэл өгсөн ч сургуулиуд биелүүлэхгүй байна” гэх агуулгаар шүүмжилж байгаа юм.
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн өдөр өнжүүлэх төвөөс лавлахад: "Сурагчдад гэрийн даалгавар өгөхгүй гэх чиглэл өгсөн гэх ч, манай төвд суралцдаг багачуудад сургуулиас нь 10 гаруй хуудас гэрийн даалгаврыг амралтын хугацаанд хийлгэхээр өгсөн. Мөн сургуулиуд 17-ныг хүртэл цахимаар хичээл орно гэсэн боловч, өнгөрсөн бямба гараг буюу 14-ний өдрөөс цахим хичээлийг зогсоосон. Хүүхдүүдэд өдөрт 1-2 хуудас гэрийн даалгаврыг хийлгэж байгаа гэсэн юм.
Энэ талаар БШУЯ-ны Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Шинэбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 17-ны өдөр БШУЯ-ны Ерөнхий боловсролын хэлтсийн дарга А.Цолмон сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Энэ үеэрээ “Сурагчдад аль болох даалгавар өгөлгүй амраах, хэрэв өгвөл ном унших даалгавар өгөх чиглэл хүргүүлсэн” хэмээн ярьсан.
Хэдийгээр сурагчид хичээлийн хоцрогдолтой байгаа ч амралтаар их даалгавар хийх нь хичээлдээ дургүй болох магадлалыг нэмэгдүүлдэг судалгаа бий. Тиймд хэрэв даалгавар өгвөл ном унших даалгавар өгөөрэй гэсэн чиглэлийг Нийслэлийн боловсролын газар харьяа сургуулиуддаа өгч байгаа” гэлээ.
-Энэ чиглэлийг зөрчиж, их даалгавар өгч буй тухай гомдол мэдээлэл ирсэн үү?
-Олон нийт сошиал орчинд шуугидаг ч яг албан бичиг бичээд, гомдол хүргүүлдэг нь цөөн. Яг одоогоор тийм агуулгатай гомдол ирсэн тухай мэдээлэл алга байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 настай нялх амьтдад 8 настай хүүхдийн арга зүйгээр заагаад хичээлээр дарж алчих гээд байхын
Зөнд нь хаячих.
12.17 чинь маргааш биз дээ, тэгсэн энэ өдөр Цолмон гэдэг дарга сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ хаха