Нийгмийн

О.Батбаяр: PCR шинжилгээгээр омикрон мутацыг 80 хувийн магадлалаар мэдэж болно

Омикрон мутацын давлагаа сарын дараа дэлхийд дэгдэх төлөвтэй байгааг ЭМЯ-наас мэдээлсэн. Тэгвэл Монгол Улсад ороод ирсэн тохиолдолд оношлох оношлуур байгаа эсэхэд иргэд эргэлзэж буй. Иймд УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас тодрууллаа.

“Эхний ээлжид хурдавчилсан оношлуураар шинжилж байгаа. Үүгээр омикроныг илрүүлэх боломжтой. Дараагаар нь PCR шинжилгээгээр коронавирусийн эерэг, сөрөг эсэхийг нь нягталдаг. Хэрэв PCR шинжилгээгээр эерэг гарах юм бол омикрон мөн биш эсэхийг илүү нарийн нягтална. Түүнээс биш гадаад улсаас ирсэн хүн болгоноос омикрон мутацийн шинжилгээ авбал дэмий зарлага ихээр урсгаж таарна.

PCR шинжилгээ батлагдах юм бол Солонгос улсын тусгай оношлуураар оношилно. Ингэснээр омикроны сэжигтэй эсэхийг нягтлах юм. Энэ хугацаанд халдвартай иргэн тусгаарлагдсаар байх болно. Хэрэв сэжигтэй гарвал генийн дараалал тогтоодог лабароторид оруулна. Энэ лаборатори Монголд ашиглагдаж байгаа. Ийм үе шаттай байгаа учраас омикроны баталгаажуулалтаа 5-10 хоногт бүрэн тогтоож байгаа. Түүнээс өмнө PCR-ын шинжилгээ эхний өдөр авахдаа омикрон мөн биш эсэхийг 80 хувьтай мэдэж байгаа” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Туркэд бүртгэгдсэн ийшээ их яваад бгаа биздээ анхаараарай

Зочин
Зочин

үлдсэн 20% нь яах болж байнааа

Зочин
Зочин

ер нь бэлтгэлтэй байсан нь дээрдээ манайд одоо хэзээ орж ирэхийг бид таашгүй

Зочин
Зочин

эгэхээр яаж ч магадгүй гэсэн үг. Онигоо: юмыг яаж мэдхэв, сэдэвтэй ярилцлага хичээд дээр яригдаж. НЭГ НЬ, манай ээж юмыг яаж мэдхэв гээд зоонтикоо авч явдаг.... гээд яриа өрнөж байтал, нэг охин аан, мэдлээ, мэдлээ, юмыг яаж мэдхэв гээд Лам боожгоотой төрсөн юм байнашүүднэ гэсэн гэнээ!

Холбоотой мэдээ

Back to top button